“Эрүүл иргэн” аяныг ирэх сард эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.03.24-нд нийтлэгдсэн

“Эрүүл иргэн” аяныг ирэх сард эхлүүлнэ

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнгөрөгч Баасан гаригт болсон. Энэхүү хурлаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, ажлын чиглэл болон зохион байгуулсан үйл ажиллагаа, цаашид хийхээр төлөвлөсөн зорилтот ажлуудын талаар эмнэлгийн удирдлагуудад мэдээлэл хүргэсэн юм.

Мөн томуу, томуу төст өвчин, улаанбурхан зэрэг халдварт өвчний талаарх цаг үеийн мэдээллийг өгч, халдварт саагийн эсрэг идэвхгүйжүүлсэн вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлэхтэй холбогдуулан дүүрэгчилсэн сургалт зохион байгуулж эхэлсэн төдийгүй Эрүүл мэндийн сайдын А/96 дугаар тушаалын дагуу “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын талаар холбогдох хэлтсийн дарга нар танилцууллаа.

Хурлаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон тоног төхөөрөмжийн асуудлаар мэдээлэл хийсэн бөгөөд цаашид эмч, мэргэжилтнүүдийн харьцаа хандлага, цаг ашиглалт болон сахилга хариуцлагыг сайжруулж ажиллахыг санууллаа.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэхээс гадна ирэх дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны хооронд зохион байгуулах “Эрүүл иргэн” аяныг эхлүүлэхээр болжээ. Уг аяны бэлтгэл ажлыг хангах, эмнэлгүүдийн орны фонд ашиглалтын судалгааг гарган төлөвлөгөө боловсруулах, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд чиглэсэн үйл ажиллагаандаа анхаарал хандуулж ажиллахыг эрүүл мэндийн байгууллагын дарга нарт үүрэг болгосон байна.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж