Муудсан махаар хуушуур хийж байжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.18-нд нийтлэгдсэн

Муудсан махаар хуушуур хийж байжээ

Мэргэжлийн хяналтын газраас Дархан-Уул аймагт 14 хоногийн хугацаанд өргөтгөсөн үзлэг шалгалт явуулсан байна. Шалгалт улсын баяр наадамтай давхцаж таарсан тул тус аймгийн наадмын талбайд гарсан нийтийн хоол, хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийг шалгалтад хамруулжээ. Тус аймгийн наадмын талбайн ойр орчимд  үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байсан 59 гэр, 18 асар, майхан, нийт  77 аж ахуйн нэгж, иргэнийг шалгасан аж.  Зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжид ажиллагсдын 42.5 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан, 65 хувь нь ажлын хувцсаар хангагдсан боловч үйлчилгээ явуулж буй газруудын 1-2 хүн нь мэргэжлийн тогооч, бусад нь мэргэжлийн бус хувь хүмүүс байжээ. Хоолны газрууд шингэн хаягдлаа ил задгай асган, бие засах газрууд нь хүрэлцээгүй, шаардлага хангахгүй байсны дээр  бохир нь хальж орчныг ихээр бохирдуулсан, ариутгалын бодис огт хэрэглээгүй зэрэг ноцтой зөрчил илэрчээ. Мөн хоол үйлдвэрлэлд хэрэглэж буй махны 32.4 хувь буюу 750 кг мах нь мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулаагүй байсан төдийгүй 36.4кг мах хадгалалтын буруугаас муудсан, уургийн задрал явагдсан байсан тул  устгасан аж.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж