Амралтын өдөр юу үзэхээр төлөвлөсөн бэ?

Хуучирсан мэдээ: 2019.03.24-нд нийтлэгдсэн

Амралтын өдөр юу үзэхээр төлөвлөсөн бэ?

Долоо хоногийн сүүлийн өдөр буюу Ням гаригийг Та хэрхэн өнгөрүүлэх гэж байна вэ? Өнөөдөр амралтын өдрөөр гэр бүлээрээ үзвэр үзэхээр төлөвлөсөн үү? Өнөөдөр болох үзвэрийн хуваарыг танилцуулья.

Улсын драмын эрдмийн театрт зохиолч Л.Өлзийтөгсийн “Бүсгүйн зурвас” нийгмийн уянгын драмын жүжиг хаалтаа хийх юм байна. Жүжгийг Төрийн соёрхолт, тус театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулж, Ардын жүжигчин С.Сарантуяа, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа, Ж.Оюундарь болон залуу уран бүтээлчид тогложээ.

Мөн Дуурь, бүжгийн эрдмийн театрт Э.Чойдогийн “Чойжид дагина” балет тоглох бол “Аса” циркэд Олон улсын циркийн тоглолт бяцхан үзэгчдээ хүлээж байна.

Улсын драмын эрдмийн театр:

18:00 – “Бүсгүй зурвас” нийгмийн уянгын драм

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр:

17:00 – Э.Чойдог “Чойжид дагина” балет

Монголын Үндэсний АСА цирк:

ОХУ, Франц, Киргиз, Чили, Монголын циркчдийн оролцсон Олон улсын циркийн тоглолт тус тус тоглогдоно.

Ч.БОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж