“Гарын таван хуруу”-г Тосонцэнгэл, Их-Уул сумдуудад тоглоно | News.MN

“Гарын таван хуруу”-г Тосонцэнгэл, Их-Уул сумдуудад тоглоно

“Гарын таван хуруу”-г Тосонцэнгэл, Их-Уул сумдуудад тоглоно

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид Ч.Лодойдамбын зохиол “Гарын таван хуруу”-г мюзикл хэлбэрт оруулсан тайзны бүтээл болгосон билээ. Уран бүтээлчид энэхүү бүтээлээ ирэх дөрөвдүгээр сард Улаанбаатарт тоглох байсан ч тодорхойгүй хугацаагаар цуцалсан байна. Театрын уран бүтээлчид бүтээлээ Тосонцэнгэл, Их уул сумдуудад тоглохоор болжээ.

“Гарын таван хуруу” бүтээл 2018 онд эрдэмтэн зохиолч Э.Оюуны 100 жилийн ойд зориулсан “Шилдэг бүтээл” улсын уралдааны баруун бүсийн "Гран при" шагналт бүтээл юм.

Жүжгийн уран бүтээлчид:

  • Продюсер МУСТА Г.Солонго
  • Найруулагч МУСТА С.Баярсайхан
  • Зураач: МУСТА С.Ариунболд
  • Хөгжмийн зохиолч: МУСТА Э.Хүрэлбаатар
  • Бүжиг дэглээч: МУСТА А.Отгон, Э.Амаржаргал
  • Найрал дууны багш: П.Мөнхжаргал
  • Туслах найруулагч: А.Цэрэнбалжир
  • Хувцасны эрхлэгч: С.Чулуунцэцэг
  • Тайз, жижиг хэрэглэлийн эрхлэгч: В.Энхбаяр, Б.Цэрэндаш
  • Дууны найруулагч: Б.Мөнхжаргал
  • Гэрлийн найруулагч: Я.Чадраабал
  • Менежер: З.Нямзул

Дүрүүдэд:

  • Хүн чанар: Бүжигчин П.Адъяадулам
  • Сүрэн: Хөгжимчин МУСТА Я.Анхсарнай
  • Бат: Хөгжимчин Н.Цогтбаатар
  • Баяр: Жүжигчин С.Нямжав
  • Идэр: Жүжигчин Б.Баярбаатар
  • Элбэг: Бүжигчин Д.Жанчивдорж
  • Должин: Дуучин МУГЖ Т.Цэцгээ
  • Шагдар: Дуучин Д.Бат-Ундрах
  • Жүжигчин МУСТА Б.Сандуйжав
  • Хорлоо: Бүжигчин: Н.Авирмэд
  • Гэрэл: Бүжигчин Т.Мишээл
  • Чулуун: Дуучин Ц.Цогтбаяр
  • Хөгжимт жүжгийн театрын нийт уран бүтээлчид
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж