Монголын хөлбөмбөгийн талбайд 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “G” хэсгийн тоглолтууд болж байна. Өнөөдөр 13:00 цагаас Сингапур-БНАСАУ, 17:00 цагаас Монгол-Хонгконгийн тоглолтууд болно.
Хэсгийн эхний тоглолт Баасан гаригт болж, БНАСАУ-ын баг манай залуусыг 1:0-оор хожсон бол Сингапур, Хонконгийн тоглолт тэнцээгээр өндөрлөсөн. “G” хэсгийг тэргүүлсэн баг дараагийн тойрогт өрсөлдөх эрхийг авна.
ДҮН: /1 тоглолтын дараа/
- БНАСАУ – 3 оноо /1 хожил/
- Сингапур- 1 оноо /1 тэнцээ/
- Хонконг – 1 оноо /1 тэнцээ/
- Монгол – 0 оноо /1 хожигдол/
ТОГЛОЛТЫН ХУВААРЬ:
03.24 /Ням/
- 13:00 БНАСАУ – Хонконг
- 17:00 Сингапур – Монгол
03.26 /Мягмар/
- 13:00 Сингапур – БНАСАУ
- 17:00 Монгол – Хонконг
Холбоотой мэдээ