Индонези 49 ширхэг “Boeing 737 Max 8” онгоцны захиалгаа цуцлахыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2019.03.23-нд нийтлэгдсэн

Индонези 49 ширхэг “Boeing 737 Max 8” онгоцны захиалгаа цуцлахыг хүслээ

Индонези 49 ширхэг “Boeing 737 Max 8” онгоцны захиалгаа цуцлахыг хүслээ

Индонезийн иргэний агаарын тээврийн “Garuda Indonesia” компани “The Boeing” компаниас захиалсан 49 ширхэг “Boeing 737 Max 8” онгоцны захиалгаа цуцлахыг хүсч байгаагаа баасан гаригт /2019.03.22/ олон нийтэд зарлалаа. Ингэснээр уг загварын онгоцны захиалгаа цуцлахыг хүсч байгаагаа мэдэгдсэн анхны компани болж байгаа юм. Гуравдугаар сарын 14-ны өдөр буюу Этиопт  “Boeing 737 Max 8” хөлөг осолдсоноос дөрөв хоногийн дараа захиалгаа цуцалж магадгүй талаар  олон нийтэд зарлалгүйгээр зөвхөн “The Boeing” компанид анх мэдэгдсэн байна.

“Garuda Indonesia” нь 2014 онд 4,9 тэрбум ам.долларын өртөг бүхий 50 ширхэг “Boeing 737 Max 8” онгоц захиалсан бөгөөд үүнээс нэгийг нь л хүлээн авч, үлдсэн 49-ийг нь одоо хүртэл аваагүй байсан аж. “Манай компаниар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчид бүгд дээрх загварын онгоцыг найдвартай гэдэгт эргэлзэж, сэтгэлзүйн хувьд маш их айдастай байна. Тийз захиалах гэж ирсэн хүн бүр ямар загварын онгоцоор нисэх гэж байгаагаа асууж байна. Иймд бид “Boeing 737 Max 8” онгоцыг дахиж худалдаж авахыг хүсэхгүй байна” хэмээн “Garuda Indonesia”-ийн хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна.

Харин “The Boeing” компанийн зүгээс одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байгаа ба тус компанид нийт 5000 орчим  “Boeing 737 Max 8” онгоцны захиалга хүлээгдэж байгаа юм. Энэхүү загвар нь дэлхийн хамгийн найдвартай, хамгийн их борлуулалттай хөлөг гэгдэж байгаа ч хагас жилийн дотор хоёр удаа ижил төстэй байдлаар осолдож 350 орчим хүний аминд хүрээд байна. Энэхүү нөхцөл байдлаас үүдэн “The Boeing” компанийн хувьцаа 12 хувиар унажээ.

Эх сурвалж:NYTIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж