Казахстаны шинэ Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев үндсэн хуулийн өөрчлөлтөд гарын үсэг зурж, нийслэл Астана хотыг Нур-Султан хот болж буйг өнөөдөр /2019.03.23/ албан ёсоор зарлалаа.
Казахстан улс нь 1998 онд нийслэлээ Астана гэж нэрлэж байсан юм. Үүнээс өмнө буюу 1863 онд Акмолинск, 1961-1992 он хүртэл Целиноград, 1992 оноос Акмола, 1998 оноос Астана гэж тус тус нэрлэж байв. Астана нь 1997 оны арванхоёрдугаар сард Казахстаны нийслэлээр өргөмжлөгдсөн бөгөөд ийнхүү өнөөдөр Нур-Султан хэмээн нэрлэх болжээ.
Сануулахад, Казахстан улсын анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев огцорсны дараагаар Токаев Астана хотыг Нур-Султан болгох саналыг дэвшүүлсэн юм. Түүний саналыг өнгөрсөн лхагва гаригт парламентын гишүүд хэлэлцэн, Үндсэн хуулийн заалтыг өөрчлөхөөр болсон юм. Астана хотыг Нур-Султан болгон өөрчилсөн хуулийн заалтад Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хэрэгжиж эхэлдэг юм байна.
А.АНИР
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ