Тим Кук БНХАУ-ыг нээлттэй байхыг уриалав

Хуучирсан мэдээ: 2019.03.23-нд нийтлэгдсэн

Тим Кук БНХАУ-ыг нээлттэй байхыг уриалав

Тим Кук БНХАУ-ыг нээлттэй байхыг уриалав

Apple компанийн тэргүүн Тим Кук дэлхийн эдийн засгийг сэргээх, харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгоход БНХАУ-ыг илүү нээлттэй байхыг уриалав. Тэрбээр энэ тухайгаа Бээжинд болж буй "Хятадын хөгжлийн чуулга"-ны үеэр тавьсан илтгэлдээ дурджээ.

“Бид БНХАУ-ыг хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйг ажиглаж байна. Мөн бид дэлхийн нийтийн өмнө Хятад улс үргэлжлүүлэн улам нээлттэй байхыг хүсч байна. Энэ нь БНХАУ-ын хөгжил төдийгүй дэлхийн эдийн засгийг сэргээхэд чухал нөлөө үзүүлнэ” гэж Тим Кук хэлжээ.

Тэрбээр илтгэлдээ дэлхийн нийтийн өмнө уур амьсгалын өөрчлөлт, тэгш бус байдал, ядуурал зэрэг хүнд асуудал нүүр тулж байна, дэлхийн эдийн засгийн богино хугацааны хөгжил өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсаар байна. Гэсэн хэдий ч бидний өмнө боломж харагдаж байна. Бид хамтдаа энэ дэлхийг эрүүл, эдийн засаг нь хөгжсөн, олон сая хүн ядуурлаас гарахад нь хувь нэмрээ оруулж чадна. Бидний ирээдүй биднээс шалтгаална. Хамтран ажиллаж байж үр дүн, ахиц дэвшилд хүрнэ” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Хятадын хөгжлийн чуулган гуравдугаар сарын 23-25-нд Бээжин хотноо “Харилцан ашигтай хамтын ажиллагааны төлөө нээлттэй байдлыг бэхжүүлэх нь” уриа дор болж байна. Тус арга хэмжээнд 150 гаруй гадаадын төлөөлөгчид тэр дундаа нобелийн шагналтууд, нэр хүндтэй их дээд сургуулийн төлөөлөгчид болон олон улсын томоохон компанийн төлөөллүүд оролцож байна.

А.АНИР

Эх сурвалж: TASS

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж