Орхон, Сэлэнгийн мөс хайлж, цөмрөх аюултайг сануулав

Хуучирсан мэдээ: 2019.03.23-нд нийтлэгдсэн

Орхон, Сэлэнгийн мөс хайлж, цөмрөх аюултайг сануулав

Орхон, Сэлэнгийн мөс хайлж, цөмрөх аюултайг сануулав

Онцгой байдлын ерөнхий газраас Орхон гол, Сэлэнгэ мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг иргэдэд анхаарууллаа. Цаг агаар тогтуун, шөнөдөө хасах градустай байгаа боловч голын мөсөн дээгүүр халиа гүйж, урд эргээн захлан харзалж урссан байна. Мөс 10-25 см-ийн зузаантай, сийрэгжсэн тул явган зорчиход боломжгүй  байгаа аж.

Сэлэнгэ  мөрөн, Орхон голын бэлчир зах хэсгээр мөс түрэгдэн гарч уснаас хөндийрсөн нь мөсөн гармаар явганаар явах аюултай,  дээд хэсэг, доод хэсгээр урссан байгаа нь хужир нуга, Охь хөндийн иргэд мөсөн дээгүүр зорчиход эрсдэлтэй нөхцөл байдал үүсчээ. Иймд мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааоч , амь нас эрүүл мэндээ бодож баталгаат замаар тээвэр хийх, хөдөлгөөн үйлдэхийг зөвлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж