Иргэдийн боломжийг хулгайлсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохыг шаардав

Хуучирсан мэдээ: 2019.03.23-нд нийтлэгдсэн

Иргэдийн боломжийг хулгайлсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохыг шаардав

Иргэдийн боломжийг хулгайлсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохыг шаардав

“Хэвтүүл” хөдөлгөөнийхөн иргэдийнхээ боломжоос хулгайлсан улс төрийн эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцохыг шаардлаа. Тэд долоо хоногийн бямба гариг бүрт ийнхүү жагсаал цуглаан зохион байгуулна гэж мэдэгдэж байсан юм. Энэ дагуу өнөөдөр /2019.03.23/  тус хөдөлгөөнийхөн ээлжит жагсаалаа төв талбайд зохион байгууллаа. Жагсагчид  иргэд жилийн 36 хувийн хүүтэй зээл авч байхад УИХ-ын гишүүд ЖДҮХС-гийн 3 хувийн хүүтэй зээл авч байгааг шүүмжилсэн юм. Энэ үеэр оролцогчид "Төрийн албан тушаалыг арилжсан 60 тэрбумын хэрэг, иргэдийн боломжийг хулгайлсан ЖДҮХС-гийн зээл, Концесс тендерийн хэрэгтэй холбоотой албан тушаалтнууд хуулийн өмнө хариуцлага хүлээхийг шаардсан" лоозон барьсан байв.

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас хамаарал бүхий компани нь зээл авсан УИХ-ын гишүүд болоод төрийн өндөр албан тушаалтнууд хариуцлага тооцох ёстой гэсэн санаан дор “Хэвтүүл” хөдөлгөөнийхөн төв талбайд анхны цуглаанаа энэ сарын 2-нд зохион байгуулсан. Мөн ээлжит жагсаал нь энэ сарын 16-нд болсон юм. Тэдний зүгээс иргэдийнхээ боломжийг хулгайлсан улс төрийн эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцохыг эрх баригчдаас шаардаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж