Л.Жеймс ба түүний нөхөд албан ёсоор плэй-оффоос мултарлаа

Хуучирсан мэдээ: 2019.03.23-нд нийтлэгдсэн

Л.Жеймс ба түүний нөхөд албан ёсоор плэй-оффоос мултарлаа

Л.Жеймс ба түүний нөхөд албан ёсоор плэй-оффоос мултарлаа

Өнөөдөр Лос-Анжелес Лейкерс баг талбайдаа Брүүклин Нетс багийг хүлээн авч тоглолоо. Тус тоглолт зочин баг Брүүклин Нетс багийн ялалтаар өндөрлөж талбайдаа хожигдсон Лос-Анжелес Лейкерс баг албан ёсоор плэй-оффоос мултарлаа.

Талбайн эздээс Ж.МгГи 33 оноо, 20 самбар, Л.Жеймс 25 оноо, 15 дамжуулалт өгсөн бол К.Кузма 18 оноо, сэлгээнээс А.Карусо 10 оноогоор багтаа тус хүргэсэн байна. Тэдний өрсөлдөгч Брүүклин Нетс багаас 6 тоглогч 10-аас дээш оноо авсан бөгөөд гараанаас Ж.Харрис 26, Д.Рассель 21, Д.Кэррол 15, Ж.Аллен 13 оноо авсан бол сэлгээнээс С.Динвидди 19, Э.Дэвис 14 оноо авчээ. Тус тоглолтонд хожил байгуулж буй Брүүклин Нетс баг плэй-оффын байрлалаа баталгаажуулж чадсан бол Лос-Анжелес Лейкерс баг сүүлийн 6 улирал плэй-оффт шалгарч чадсангүй. Мөн Л.Жеймс 2006 оноос хойш анх удаагаа плэй-оффоос мултарч байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж