Цэцэрлэгийн хүүхдүүдийн суралцах орчны талаар ярилцлаа

Хуучирсан мэдээ: 2015.04.24-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн хүүхдүүдийн суралцах орчны талаар ярилцлаа

МХЕГ-аас “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын орчин дахь аюулгүй байдал” сэдэвт сургалтыг энэ сарын хоёр өдрийн турш зохион байгуулжээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хяналтын хуудсыг хэрэглэж хэвшүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслах, харилцан мэдээлэл солилцох, эрсдлийг бууруулах зорилгоор хийгдэж буй уг сургалтанд төрийн болон төрийн бус өмчийн нийт 314 цэцэрлэгийн эрхлэгч хамрагджээ.

Сургалт зохион байгуулснаар цэцэрлэгийн хүүхдүүдийн тоглох, суралцах орчны эрүүл, аюулгүй байдлыг хангаж, эрүүл мэнд, өсөлт хөгжилтөнд эерэгээр нөлөөлөх боломжийн талаар түлхүү ярилцсан байна.

Д.ЦЭЦ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж