АНЭУ-ын Абу Даби хотноо дэлхийн 190 гаруй орны 7500 орчим тамирчид чуулж, Тусгай олимпын наадамд өрсөлдлөө. Дэлхий нийтээрээ Абу Даби руу хот руу хараа чиглүүлж байгаа энэ үед Монголын баг тамирчид ч том амжилт гаргалаа. Оюуны ялгаатай хүмүүсийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг бусдаас өөр биш гэдгийг тунхагладаг Тусгай олимпын наадам анх байгуулагдсан цагаас хойш 50 жилийн хугацаа өнгөрчээ.
Монгол Улс энэхүү Тусгай олимпоос гурван аварга, долоон мөнгө, ес хүрэл медаль хүртсэн амжилт гаргаж, эх ороноо ирлээ.
Монголын багийн медалийн амжилт:
АЛТАН МЕДАЛЬ
- Б.Элбэрэлт – 25 метрийн мэлхий сэлэлт
- Х.Балжинням – 100 метрийн гүйлт
- Э.Энхбаяр – 200 метрийн гүйлт
МӨНГӨН МЕДАЛЬ
- Т.Балданхайням – жүдо
- У.Нинжбадам – ширээний теннис
- Б.Амарболд – ширээний теннис
- Э.Билгүүн – жүдо
- Э.Энхбаяр – 100 метрийн гүйлт
- М.Оргил, Б.Мягмарнаран – бадминтон /хосын төрөл/
- Хөлбөмбөгийн баг
ХҮРЭЛ МЕДАЛЬ
- Ө.Амарсанаа – жүдо
- Э.Бямбажаргал – жүдо
- Б.Амарсанаа – бочче
- Х.Балжинням – бөөрөнцөг шидэлт
- Б.Мягмарнаран – бадминтон
- Э.Энхтуул – бочче
- Б.Амарболд, М.Буян-Эрдэнэ – ширээний теннис /дэмжин тоглогчтой/
- Б.Мягмарнаран, Г.Эгшиглэн – бадминтон /дэмжин тоглогчтой/
- М.Оргил – бадминтон
ШАГНАЛТ БАЙР
- Э.Гүнжсүрэн – усан сэлэлт
- М.Оргил – бадминтон /ганцаарчилсан/
- А.Нямцэцэг – жүдо
А.АНИР
Холбоотой мэдээ