Туул гол бүхэлдээ бохирджээ

Хуучирсан мэдээ: 2019.03.23-нд нийтлэгдсэн

Туул гол бүхэлдээ бохирджээ

Туул гол бүхэлдээ бохирджээ

Улаанбаатар хотыг тойрон эмжсэн Туул гол нь монголчуудын хүн амын 60 хувийг ундны усаар хангадаг. Гэтэл бидний ундны усны гол  эх үүсвэр бүхэлдээ бохирджээ.

Нийт 700 гаруй км үргэлжлэх Туул голын усны түвшин бүхэлдээ дунд зэргийн бохирдолтой буюу С үнэлгээтэй гарсан байна. Харин Улаанбаатараас Алтанбулаг хүртэлх болон Төв аймгийн Заамар сум орчимд хамгийн их бохирдолтой буюу F үнэлгээтэй гарсан бол хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөнд хамгийн бага өртсөн Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газраас урсах хэсэг нь 69 оноо буюу “+B” /сайн/ үнэлгээтэй гарсан нь хамгийн дээд үзүүлэлтэд тооцогджээ.

Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Туул голын сав газрын захиргаа Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан хамтран Туул голын сав газрын нэгдсэн үнэлгээний карт гаргасан нь энэ юм. Тодруулбал, мэргэжилтнүүд Туул голын сав газрын усны чанар, нөөцийг 0-1000 хүртэлх оноогоор буюу “A” “B” “C” “D” “F” гэж зургаа ангилсан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж