Европын анхны усан доорх ресторан “Under” | News.MN

Европын анхны усан доорх ресторан “Under”

Европын анхны усан доорх ресторан “Under”

Европын анхны усан доорх ресторан “Under”

Европ тивийн хамгийн анхны усан доорх ресторан Норвегийн Линдеснес хотод лхагва гаригт /2019.03.20/ нээлтээ хийжээ. Далайн түвшнөөс доош 5.5 метрийн гүнд байрладаг уг ресторан нь “Under” буюу “гайхамшиг” гэсэн нэртэй бөгөөд рестораны эзэд нь гэр бүл, найз нөхөд, ойр дотнын хүмүүсийнхээ хүрээнд нээлтээ хийсэн байна.

Харин олон нийтэд дөрөвдүгээр сараас эхлэн үйлчлэх одоогоор 7000 орчим хүн урьдчилсан захиалгаа өгөөд байгаа гэнэ. Энэхүү ресторан нь  усан доорх дэлхийн хамгийн том ресторан болж байгаа аж. Нийт 18 төрлийн далайн гаралтай болон үндэсний, Европ хоолоор үйлчлэх бөгөөд нэг дор 40 хүн хүлээн авах хүчин чадалтай. “Under” ресторанд нэг оройг өнгөрөөхийн тулд нэг хүн 3700 кроун буюу 430 ам.доллар төлөх юм байна.

Уг рестораныг Гауте Убостад болон түүний ах хамтран байгуулсан ба түүний хэлснээр жилд дунджжар 12 мянган үйлчлүүлэгч хүлээн авахаар төлөвлөж байгаа, үйлчлүүлэгчдийн 50 хувь нь рестораны хажууд далайн эрэг дээр байрлах тэдний эзэмшдэг зочид буудлаар үйлчлүүлнэ гэж тооцож байгаа аж. “Under” рестораны дизайныг Осло хотын  дуурийн театр, АНУ-ын Нью-Йорк хот дахь есдүгээр сарын 11-ны террорист халдлагын дурсгалын музей зэргийн дизайныг хийсэн “Snoehetta” хэмээх архитекторын компани гаргасан байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж:REUTERS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-03-23 122.201.19.66

Haramsaltai ni manaihan alt nuursnees olson mongooroo hytadaas baraa avaad butsaad hytad ruu garchihdag.

Avatar

zochin 2019-03-23 122.201.19.66

Baigaliin baylagaa zov ashiglaj chadaj baigaa gazar ingej hogjij baina daa. Manaihan suraltsah heregetei.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж