Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэрүүдийн нэг байсан Алессандра Амброзио усны хувцасны брэндээ танилцууллаа. Түүний эхлүүлсэн энэхүү бизнест дүү Алин Амброзио болон сайн найз Жизель Кориа нар тусалж байгаа аж. Бүсгүйчүүд усны хувцасны брэндээ GAL Floripa хэмээн нэрлэжээ. Тэдний амралтаа өнгөрүүлэх хамгийн дуртай газар нь Бразилийн Флорианополис хот гэнэ. Иймээс тус хотын нэрээр загварын брэндээ нэрлэсэн юм байна. GAL Floripa брэндийн усны хувцас нь 180-218 ам.долларын үнэтэй ажээ.
Бразилын супермодель Алессандра Амбросио нь 2017 онд Хятадын Шанхай хотод болсон “сахиусан тэнгэрүүд”-ийн чуулганы үеэр Victoria’s Secret-ийг орхиж байгаагаа мэдэгдэж байсан. Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэрээр өргөмжлөгдсөн цагаас хойш 17 жил тасралтгүй шоуны нүүр царай нь байсан тэрбээр ийнхүү өөрийн шинэ брэндээ танилцууллаа.
А.АНИР
Эх сурвалж: VOGUE.COM