И.Баттөгс: Мөнгө тараасан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад шилжүүлнэ | News.MN

И.Баттөгс: Мөнгө тараасан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад шилжүүлнэ

LiveИ.Баттөгс: Мөнгө тараасан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад шилжүүлнэ

И.Баттөгс: Мөнгө тараасан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад шилжүүлнэ
16 : 35
2019-3-23

И.Баттөгс: Мөнгө тарааж иргэдийн саналыг худалдан авсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад шилжүүлнэ

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт ИТХ-ын нөхөн сонгуульд 11мянга 772 иргэн саналаа өгсөн байна. Сонгуульд МАН, Монголын ногоон нам, Монголын консерватив намаас нийт найман нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. Үүнээс гадна дөрвөн бие даагч оролцож байна.

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга И.Баттөгс:

-Энэ жилийн хувьд сонгуулийн санал хураалт товлосон цагтаа буюу 07.00 минутад эхэлсэн. Хамгийн сүүлийн ирцийн мэдээллээр санал хураалт 32 хувьтай байна. Сонгуулийн хуулийн дагуу 14 хоногоос доошгүй хугацаанд сонгуулийн санал авах байр болон сонгуультай холбоотой бүх мэдээллийг олон нийтэд зарлалаа. Дахин сонгууль болохтой зэрэгцэн тухайн тойргуудад архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар хориглосон. Үүнд мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон цагдаагийн байгууллагаас хяналт тавин ажиллаж байна. Нэр дэвшигч н.Уламбаярын зүгээс Баянзүрх дүүргийн 19 дүгээр тойрогт мөнгө тарааж байна гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн. Үүнээс өөр сонгуулийн хороонд мөнгө тараасан гэх гомдол мэдээлэл ирээгүй байна. Цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтыг явуулж байгаа учраас мөнгө тараасан гэх гомдол иргэдээс ирснийг үгүйсгэхгүй. Нэр дэвшигч н.Уламбаярын гомдлыг цагдаагийн байгууллагад шилжүүлнэ. Санал хураалтыг 22.00 цагт авч дууссанаас хойш урьдчилсан дүнг танилцуулна

15 : 50
2019-3-23

Нөхөн сонгуулийн үеэр иргэдийн саналыг 50 мянган төгрөгөөр худалдан авч байна гэв

Баянзүрх дүүргийн 10,19 дүгээр тойрогт ИТХ-ын дахин сонгуулийн санал хураалт 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр иргэдийн саналыг 50 мянган төгрөгөөр худалдан авч байна гэх мэдээллийг сайн дурын ажиглагчид хэлж байна. Тэдний зүгээс иргэд өөрсдийн саналыг өдрийн хоолны мөнгөөр худалдаж болохгүй, ирээдүйнхээ төлөө ямар нэгэн мөнгөнд хууртаж, саналаа өгөхгүй байхыг хүсч байгаа юм.

ИРГЭДИЙН САНАЛЫГ ХУДАЛДАН АВАХ МАШИНУУД "BABY IN CAR" ЗУРАГТ ХУУДАС АШИГЛАЖ БАЙНА

БЗД-ийн иргэн н.Цэгмидийн хэлснээр сонгуулийн санал хураалтад хяналт тавьж ажиллаж байгаа аж. Энэ үеэр МАН-аас иргэдэд мөнгө өгч саналыг нь хураасан тухай гомдлыг цагдаагийн байгууллагад мэдүүлсэн байна. Тэрбээр “Ардын намаас иргэдийн саналыг мөнгөөр худалдан авах гэсэн машинууд нэгийгээ таних зорилгоор “baby in car” гэсэн бичигтэй хүүхдийн зурагт хуудас ашиглаж байна. Ийм хуулгатай машинд иргэд саналаа худалдаж байна. Саналаа өгөх хэсгийн байранд орохдоо бохь зажилж, бие биедээ дохио өгдөг. Сүүлийн үед иргэдийн саналыг худалдан авахдаа хүүхдийн зурагт хуудас, бохь ашигладаг болжээ. Би сонгуулийн хууль бус ажиллагаатай холбоотой баримтуудыг цахим хуудсандаа дэлгэсэн. Монголын ард түмэн 50 мянган төгрөгөөр худалдагдаж байгаа нь хэвээрээ байна. Ардын нам олуулаа, мөнгөтэй нь үнэн юм. Иргэдийг бохио зажлаад гарч ирэхэд нь мөнгө өгөх гэж байхад нь цагдаа нар барьсан” гэлээ.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГУУЛЬД ОРОЛЦОХГҮЙ БОЛ АЖЛААС НЬ ХАЛНА ГЭХ ҮҮРЭГ ӨГЧЭЭ

Мөн иргэн н.Энхбатын хэлснээр МАН-аас нэр дэвшигчийг ИТХ-д гаргахын төлөө эрх баригчид төрийн албан хаагчдыг амралтын өдрөөр хүчээр дайчлан ажиллуулж, төрийн өмчид бүртгэлтэй автомашинаар иргэдийг тээвэрлэн, саналыг худалдан авч байгаа аж. Тэрбээр “Баянзүрх дүүргийн 10 дугаар тойрогт иргэний үүргээ биелүүлж, сонгуулийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьж байна. Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн яам болон Авто тээврийн үндэсний төвийн бүх албан хаагч, төрийн өмчийн бүртгэлтэй машинууд санал хураалтын үеэр сонгуулийн сурталчилгаа хийж байгаад ой гутаж байна. Авто тээврийн үндэсний төвийн ахлах мэргэжилтэн н.Цолмон тэргүүтэй хүмүүс айлуудаар орж мөнгө тараалаа. Төрийн өмчийн бүртгэлтэй тээврийн хэрэгслээр оршин суугчдыг тээвэрлэж, саналыг нь худалдан авсан. Бидэнд ирсэн мэдээллээр Авто тээврийн үндэсний төвийн 50 гаруй албан хаагчид болон Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллагын албан хаагчид сонгуулийн хууль бус ажиллагаанд оролцож байгаа юм. Ердөө яам, төрийн албан хаагчдын сонгууль, иргэдийн сонгууль юм уу гэдэг ойлгомжгүй байдал үүсчихлээ. Төрийн албан хаагчдыг сонгуулийн сурталчилгаанд ажиллахгүй бол албан тушаалаас нь чөлөөлнө гэх үүрэг өгсөн байна билээ. Өмнө нь би Зам, тээврийн хөгжлийн яамд 10 гаруй жил ажиллаж байсан учраас яамны олон ажилтантай таарлаа. Тэд “Даргаа уучлаарай, ажлаас халагдахгүйн тулд сонгуулийн ажилд оролцож байна” гэсэн тайлбарыг өгч байгаа юм. Төрийн албан хаагчид айлуудаар явж иргэдийн саналыг худалдан авч байгаа, тээврийн хэрэгслээр зөөж буй нь байж боломгүй увайгүй үйлдэл гэж харж байна. МАН-ынхан “Амгалан зах, Ботаник, Улиастайн гүүрний орчимд мөнгө тарааж байгаа. Зөвхөн нэг намын нэр дэвшигчийг ялалт байгуулахын тулд бүх төрийн албан хаагчдыг дайчилж байна” гэлээ.

НӨХӨН СОНГУУЛЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА ГЭВ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар татвар төлөгчдийн мөнгөөр 43.9 сая төгрөгөөр дахин сонгуулийг явуулахаар шийдвэрлэсэн билээ.  Одоогоор 960 хүн саналаа өгч, ирц 40.6 хувьтай байна. Сонгогчид нэгээс илүү намын нэр дэвшигчид саналаа өгөх зөрчил гарснаар өөр зөрчил гараагүй гэж Баянзүрх дүүргийн 10 дугаар тойргийн хэсгийн хорооны ахлагч н.Бат-Амгалан хэллээ. Тэрбээр “Одоогоор манай багт сонгогчдын саналыг мөнгөөр худалдан авсан гэх мэдээлэл ирээгүй байна. Цагдаагийн байгууллагаас хамгаалалт гаргаж, санал авах байранд болон гадна талбайд хяналт тавин ажиллаж байгаа” гэлээ.

11 : 50
2019-3-23

Баянзүрх дүүрэгт дахин сонгууль болж байна

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль болж байна. Санал хураалт өнөө өглөө 07.00 цагт эхэлсэн бөгөөд 22.00 цагт өндөрлөх юм.

Сонгуульд дөрвөн намын найман нэр дэвшигч, дөрвөн бие даагч өрсөлдөж байна. Санал хураалтыг зохион байгуулах ажлыг Нийслэлийн сонгуулийн хорооноос зохион байгуулж байгаа ажээ. Харин Сонгуулийн ерөнхий хороо болон Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт дахин сонгуулийн талаарх тодорхой мэдээлэлгүй байгаа аж.  Учир нь сонгуулийг хариуцаж ажиллаагүй гэх тайлбар өгөв.

2016 оны аравдугаар сард орон нутгийн сонгууль явагдсан. Бүрэн эрхийнхээ хүрээнд Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн төлөөлөгчид гомдол гаргаж шүүхэд нэхэмжлэл гарсан. Тэгвэл Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр гарч Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахаар болсон юм.

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг буюу 142 дугаар сонгуулийн санал авах байранд иргэд идэвхтэй саналаа өгч байна. Хаалганаасаа шат хүртэл иргэд дугаарласан ч залуусын оролцоо муу байна гэв. Тус дүүргийн хувьд хоёр жил гаруйн хугацаанд ИТХ-ын төлөөлөгч нь сонгогдоогүй билээ.

Энэ өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох захирамжийг дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргажээ. Мөн нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй байх, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, спорт зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хаяа 2019-03-23 202.9.42.59

Яаж өгдөг,авдаг юм болоо,би олж авах гэж оролдож үүгээр түүгээр их явдаг юм огт сураггүй шүү. Өгдөг бол Баг, хорооны дарга нар л хийдэг байх, тэд хэн хэнд өг гэдэг байх гэж хардах боллоо.
Бас сонгуулийн ажилд тасралтгүй оролцож явдаг хэдэн хүн байна,тэд ч ийм юманд гаршсан байж мэднэ

Avatar

Зочин 2019-03-23 64.119.23.238

Zov.iim l xognuud MAH d bna.MAH 2020 ond bugd shorond.Mongolchuud ylna

Avatar

Зочин 2019-03-23 64.119.23.238

MAH 2020 ond bugd shorond, gudamjind laaz oshiglono.

Avatar

nergui 2019-03-23 172.58.224.28

mongolchuud bie unemlhee bolio,dellin shivshigx

Avatar

Бат 2019-03-23 66.181.176.205

Манай монголчууд ч тэнгэр заяатай янхаууд шүү биеэ бас үзэл бодлоо үнэлнэ өгч байгаа авч байгаа ялгаагүй бузрууд

Avatar

зочин 2019-03-23 202.9.42.177

Нэгэнт л итгэл үнэмшилээ зарж байгаа юм бол олигтойхон үнэ хүргэх хэрэгтэй шд .. 1 саяыг нэхээчээ ..Түнээс доош бол өгсныг нь аваад эсрэг хүнд нь өгчихөө … Ядаж биеээ олигтойхон үнэлээчээ … малнуудаа …50 хан байхдаа яахав дэ ….

Avatar

Зочин 2019-03-23 64.119.26.127

Мөнгийн аваад бай аваад бай.

Avatar

Зочин 2019-03-23 66.181.169.110

БЗД-ийн АН будаа болгож байгаа. МАН нь дээрээ

Avatar

Зочин 2019-03-23 202.9.42.177

МАН гарууд бүр улсыг будаа болгож байгаа . АН нь дээрээ .

Avatar

zochin 2019-03-23 122.201.22.28

MAH boliochee

Avatar

Зочин 2019-03-23 202.72.245.205

УУЛ НЬ МӨНГИЙГ НЬ АВЧИХААД Л ЯГ ЭСРЭГ САНАЛ ӨГЧИХБӨЛ ИЙМ ЮМ АЯНДАА ЗОГСОНО ДОО

Avatar

Зочин 2019-03-23 202.126.89.154

Харин тийн

Avatar

zochin 2019-03-23 122.201.19.66

Uls ornoo hogjuuleh tal deer iluu idevhitei ajillah heregetei.

Avatar

Зочин 2019-03-23 66.181.161.38

Saihan zoruulj bichih yumaa setguulchee. Niusleliin zasag dargiin zahiramj garsan bnaleeshse. Bas niusleliin donguuliin horoo bish bzd iin songuuliin horoo zohion baiguulj bgaa. Songuuliig medehgui tamgiin gazar gej yu bh vee de. Tiim bol bugdiig ni husah heregtei

Avatar

Зочин 2019-03-23 202.72.244.219

AH ylj,mongolchuud ylna.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж