Чөлөөт бөхийн Ази тивийн АШТ “Буянт-Ухаа”-д болж байна | News.MN

Чөлөөт бөхийн Ази тивийн АШТ “Буянт-Ухаа”-д болж байна

Чөлөөт бөхийн Ази тивийн АШТ “Буянт-Ухаа”-д болж байна

Чөлөөт бөхийн Ази тивийн АШТ “Буянт-Ухаа”-д болж байна

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд өнөөдөр /2019.03.23/ гурав дахь өдрөө болно. Анхдугаар тэмцээнд 11 орны 180 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд эхний өдрүүдэд сонгомол бөхийн барилдаан болж, медальтнууд тодорсон.

Монголын сонгомол бөхийн тамирчдаас 67 кг-д Г.Ханбүргэд мөнгө, 55 кг-д М.Даваабанди хүрэл медаль хүртэж, Азийн аваргын анхны медальтнууд болж байна.

Бөхийн орон Ираны сонгомол бөхийн тамирчид 10 жингээс дөрвөн алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр тэргүүлсэн бол Кыргызстан /4+2+2/, Казахстан /2+2+3/ удаалж, мөнгө, хүрэл цомын эзэн болов.

Өчигдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61, 92 кг, эмэгтэйчүүдийн 55, 59, 72 кг-ын барилдаан болж медальтнууд тодорсон.

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 92 кг-ын жинд Орхон “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин М.Цогтгэрэл, эмэгтэйчүүдийн 55 кг-д “Женко” клубийн тамирчин Б.Болортуяа, 59 кг-д “Женко” клубийн тамирчин П.Отгонбаяр, 72 кг-д Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Говийн бөх” клубийн тамирчин Д.Цогзолмаа нар хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 125 кг, эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 68 кг-ын жингийн тойргийн болон шигшээ барилдаан болж медальтнууд тодорно.

ЧӨЛӨӨТ БӨХ

Эрэгтэйчүүдийн 61 кг
1. Улукбек Жолдошбеков (Кыргызстан)
2. Сонба Гонгане (Энэтхэг)
3. Мохаммад Сиаваш Намжоу (Иран)

92 кг
1. Арашк Мохаммадказем Мохеби (Иран)
2. Азат Гажиев (Туркменистан)
3. МӨНХБААТАРЫН ЦОГТГЭРЭЛ (МОНГОЛ)

Эмэгтэйчүүдийн 55 кг
1. Марина Седнева (Казахстан)
2. Анжу Анжу (Энэтхэг)
3. БАТ-ОЧИРЫН БОЛОРТУЯА (МОНГОЛ)

59 кг
1. Кумари Манжу (Энэтхэг)
2. Мадина Бакбергенова (Казахстан)
3. ПҮРЭВИЙН ОТГОНБАЯР (МОНГОЛ)

72 кг
1. Найна Найна (Энэтхэг)
2. Александра Зайцева (Казахстан)
3. ДОРЖСҮРЭНГИЙН ЦОГЗОЛМАА (МОНГОЛ)

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж