Монгол, БНАСАУ-ын тоглолт зочин багийн хожлоор өндөрлөв | News.MN

Монгол, БНАСАУ-ын тоглолт зочин багийн хожлоор өндөрлөв

Монгол, БНАСАУ-ын тоглолт зочин багийн хожлоор өндөрлөв

Монгол, БНАСАУ-ын тоглолт зочин багийн хожлоор өндөрлөв

Монголын хөлбөмбөгийн талбайд 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “G” хэсгийн тоглолтууд өчигдөр /2019.03.22/ эхэллээ.

“G” хэсэгт БНАСАУ, Хонгконг, Сингапур болон Монголын баг багтсан. Өчигдөр хоёр тоглолт болж, БНАСАУ эхний хожлоо авсан бол Хонгконг, Сингапур тэнцээний нэг оноо авав.

Монгол, БНАСАУ-ын тоглолтод зочин баг 1:0-оор хожлоо. Тоглолтын нэгдүгээр үеийн 37 дахь минутад БНАСАУ-ын тоглогч Жон Кум Сон булангийн цохилтоос мөргөж гоол оруулсан нь энэ тоглолтын цорын ганц гоол байв.

Монголын шигшээ багийн хаалгачын үүргийг 16 настай С.Ананд гүйцэтгэсэн бөгөөд түүний хувьд үүргээ сайн гүйцэтгэжээ.

“G” хэсгийн хоёр дахь тоглолт маргааш Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд болно.

ХУВААРЬ:

03.24

  • 13:00 Сингапур – БНАСАУ
  • 17:00 Монгол – Хонконг

03.26

  • 13:00 БНАСАУ – Хонконг
  • 17:00 Сингапур – Монгол

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж