Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2015.04.24-нд нийтлэгдсэн

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан өргөн мэдүүлсэн юм.

УИХ дахь эмэгтэй гишүүд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг дэмжихийг гишүүдээс хүсэж байсан. Тэд хэлэхдээ Монгол Улсад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхлээд 10 жил болж байгаа ч энэ хуулийн хамгаалалтыг авч чадалгүй амь насаа алдсан хохирогчдын тоо нэмэгдсээр байгааг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээллийн эхэнд онцолж, зөвхөн сүүлийн 3 жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 62 хүн амиа алдаад байгаа нь өнөөдөр энэ асуудлыг шийдвэр гаргагчдад хүргэж ойлгуулах, олон нийтийн анхааралд аваачин, тэдний дэмжлэгийг бий болгоход хүн бүрийн оролцоо, дуу хоолой нэн чухал гэдгийг тодотгож байсан юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Т.АНУ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж