Монгол хэл, бичгийн шалгалт өнөөдөр эхэлж байна | News.MN

Монгол хэл, бичгийн шалгалт өнөөдөр эхэлж байна

Монгол хэл, бичгийн шалгалт өнөөдөр эхэлж байна

Монгол хэл, бичгийн шалгалт өнөөдөр эхэлж байна

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /2019.03.23/ эхэлж байна. Шалгуулагчид суудлын хуваариа өөрийн регистрийн дугаарыг ашиглан гуравдугаар сарын 11-23-ны хооронд www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аас хэвлэн авсан байх ёстой юм.  Монгол хэл, бичгийн шалгалтын дүн, оноог ирэх сарын 1-ний дотор http://www.eec.mn цахим хаягт байршуулах бол батламж хуудсыг 2019 оны тавдугаар сарын 6-аас эхлэн тараах юм.

Боловсролын үнэлгээний төвөөс Их дээд сургуульд элсэгчдээс заавал авах  Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтсон билээ. Энэ удаагийн шалгалтад тэнцээгүй тохиолдолд ирэх сарын 20-нд дахин шалгалтыг зохион байгуулна.

Хэрэв хоёр удаагийн шалгалтад босго оноондоо хүрч чадахгүй бол Их дээд сургуульд элсэх боломжгүй. Гэхдээ элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөх эрх нь нээлттэй гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлж буй.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж