УИХ-ын ээлжит бус чуулган ирэх долоо хоногт хаана

Хуучирсан мэдээ: 2019.03.23-нд нийтлэгдсэн

УИХ-ын ээлжит бус чуулган ирэх долоо хоногт хаана

УИХ-ын ээлжит бус чуулган ирэх долоо хоногт хаана

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр /2019.02.23/ товлогдсон байсан ч даргын зөвлөл хуралдаж, шинэ хуваарь гаргажээ. Тиймээс ирэх даваа гаригт намын бүлгүүд хуралдаж, мягмар гаригт байнгын хороод хуралдах юм. Ээлжит бус чуулганыг Лхагва гаригт хуралдуулж, дуусгахаар тов гарчээ. Ээлжит бус чуулганы хаалтын өмнө АТГ-ын дарга, дэд дарга, ерөнхий прокурорын орлогч зэрэг гурван томилгоог хийх юм.

Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН: гуравдугаар сарын 26-ны Мягмар гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: 

Хэлэлцэх асуудал:

  • Ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төсөл /Экспортыг дэмжих чиглэлээр төрөөс баталсан бодлогын шийдвэрт дүн шинжилгээ хийх/;
  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлт;
  • Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал;
  • Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудал.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: гуравдугаар сарын  26-ны Мягмар гарагт 15.00 цагаас:

  • Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлт;
  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал;
  • Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудал;
  • Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хаалт.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж