Эрүүл амьдрах энгийн нууц

Хуучирсан мэдээ: 2019.03.23-нд нийтлэгдсэн

Эрүүл амьдрах энгийн нууц

Эрүүл амьдрах энгийн нууц

Арааны шүлс асгаруулам исгэлэн нимбэг жимс хүний биед өчнөөн ашиг тустай гэдгийг хүмүүс мэднэ. Үүнийг эрдэмтэд ч баталчихсан.

Олон хүн эрүүл зөв хооллож, эрүүл мэнддээ анхаарахыг хичээдэг ч цөөн хэсэг нь хэрэгжүүлдэг нь нууц биш. Тэгвэл эрүүл амьдрах энгийн нууц бол ердөө л өглөө оройд нимбэгтэй бүлээн ус ууж заншаарай. Нян бактерийн эсрэг үйлчилгээтэй “хаан” жимс хаврын улиралд таны дархлааг дэмжиж, судасны хана, гэдэс дотрыг цэвэрлэхийн зэрэгцээ цөс, бөөр, давсагт хуримтлагдсан элсэнцэр ширхгүүдийг хөөнө. Түүнчлэн биед хуримтлагдсан илүүдэд өөх тосыг задалж, жингээ хасахад тань туслах төдийгүй цус харвалт, зүрх хаагдах, бусад өвчнүүдээс таныг “хамгаалах” болно.

Гэрийн нөхцөлд нимбэгийн тусламжтай эрүүл мэнд гоо сайхнаа аврах дараах зөвлөгөөг  хүргэе.

Амны хөндийн эрүүл ахуйд тустай

Нимбэгний шүүс нь шүднээс цус гарахаас урьдчилан сэргийлж, шүдний өвдөлтийг намдаана.

Ядарсан үед

Өдөржин суух завгүй зогсож ажилладаг хүмүүс нэг зүсэм нимбэгээр хөлөө үрж арчвал, хөлийн өвчин арилж, ядаргааг тайлдаг. Энэ нь удаан алхдаг хүмүүст ч бас хамаатай.

Үений үрэвсэл болон хэрх өвчинг эмчилдэг

Нимбэг нь шээс хөөх үйлчилгээтэй тул шээс ялгарахад эерэгээр нөлөөлж, үрэвслээс сэргийлдэг төдийгүй хорт бодис, нянгаас ангижруулдаг. Мөн үений үрэвсэл болон хэрх өвчний үед эмчилгээ болдог.

Хөгшрөлтийн эсрэг бодис

Нимбэгтэй ус нь чөлөөт радикал боловсруулалтыг бууруулж, хөгшрөлт, арьс гэмтэх үед хэрэглэхэд сайн. Нимбэгтэй ус нь илчлэг агуулдаггүй, үл исэлдүүлэгч шинж чанартай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж