Трамп Хойд Солонгостой холбоотой шинэ хоригийг цуцлав

Хуучирсан мэдээ: 2019.03.23-нд нийтлэгдсэн

Трамп Хойд Солонгостой холбоотой шинэ хоригийг цуцлав

Трамп Хойд Солонгостой холбоотой шинэ хоригийг цуцлав

АНУ-ын сангийн яамнаас пүрэв гаригт /2019.03.21/ Хойд Солонгостой холбоотой Хятадын хоёр компанид хориг тавьж байгаагаа зарласан. Хойд Солонгос АНУ болон НҮБ-ээс тавьсан хоригийг зөрчиж өмнөд Хятадын тэнгисээр дамжуулан нүүрс, газрын тосыг их хэмжээгээр экспортолж байгаа нь нотлогдсон бөгөөд “Dalian Haibo International Freight”, “Liaoning Danxing International Forwarding” гэх Хятадын усан тээврийн компаниуд нь Хойд Солонгосын экспортолж буй түүхий эдийг дамжуулан, тээвэрлэж байсан учир ийнхүү хориг тавьсан юм.

Харин маргааш нь буюу баасан гаригт /2019.03.22/ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү шийдвэрийг буцааж, хоригийг цуцалснаа  твиттэр хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Трампын авсан энэхүү арга хэмжээ нь Хойд Солонгосын байдлыг намжаах арга байж магадгүй гэж ажиглагчид дүгнэж байна.

Учир нь АНУ Хятадын хоёр компанид хориг тавьсны дараа Хойд Солонгос улс хоёр Солонгосын гүүр болсон төлөөлөгчийн газраас бүх ажилтнуудаа татаж байгаагаа мэдэгдэн дэлхий нийтийг багагүй сандаргасан. Хойд Солонгосын уг мэдэгдлийн дараа Өмнөд Солонгос улс гэнэтийн энэ шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлэн, аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулахаар болсон. Хойд Солонгосын зэвсэгтэй бүсэд орших Хоёр Солонгосын төлөөлөгчийн газар нь Солонгосын дайнаас хойшхи  хоёр улсын албан тушаалтнууд чөлөөтэй уулзалт хэлэлцээ зохион байгуулж болох цорын ганц газар бөгөөд Солонгосын хойгийн асуудал нааштайгаар эргэж буй гол бэлгэ тэмдэг гэж хэлж болохоор байгууллага байсан юм. Энэ ч утгаараа уг байгууллагаас Хойд Солонгос дээрх байгууллагаас ажилтнуудаа татсан нь талуудын харилцаа таагйү байгааг илтгэж, АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ гэж ойлгогдож байгаа юм.

Эх сурвалж:RT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж