АНУ-ын сангийн яамнаас пүрэв гаригт /2019.03.21/ Хойд Солонгостой холбоотой Хятадын хоёр компанид хориг тавьж байгаагаа зарласан. Хойд Солонгос АНУ болон НҮБ-ээс тавьсан хоригийг зөрчиж өмнөд Хятадын тэнгисээр дамжуулан нүүрс, газрын тосыг их хэмжээгээр экспортолж байгаа нь нотлогдсон бөгөөд “Dalian Haibo International Freight”, “Liaoning Danxing International Forwarding” гэх Хятадын усан тээврийн компаниуд нь Хойд Солонгосын экспортолж буй түүхий эдийг дамжуулан, тээвэрлэж байсан учир ийнхүү хориг тавьсан юм.
Харин маргааш нь буюу баасан гаригт /2019.03.22/ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү шийдвэрийг буцааж, хоригийг цуцалснаа твиттэр хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Трампын авсан энэхүү арга хэмжээ нь Хойд Солонгосын байдлыг намжаах арга байж магадгүй гэж ажиглагчид дүгнэж байна.
Эх сурвалж:RT