Эрүүлжүүлэх, саатуулах байрнаас зөрчил илрэв | News.MN

Эрүүлжүүлэх, саатуулах байрнаас зөрчил илрэв

Эрүүлжүүлэх, саатуулах байрнаас зөрчил илрэв

Эрүүлжүүлэх, саатуулах байрнаас зөрчил илрэв

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байрнаас зөрчил илэрчээ. Тус газарт дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор болон НМХГ-ын дэд даргын хамтран баталсан удирдамжийн дагуу шалгалт явуулахад , Эмч мэргэжилтний ёс зүйн дүрмийг баримтлан ажилладаггүй, эүүлжүүлэх байрны орчинд өдөр тутмын халдваргүйтгэл хангалтгүй, байрлаж байгаа байр, ариун цэврийн өрөө, бие засах газрын цэвэрлэгээний хэрэгсэл хүрэлцээгүй зэрэг зөрчил илэрчээ.

Мөн сэтгэцэд нөлөөт эмийг энгийн эмтэй цуг хадгалж байсан болон хугацаа нь дууссан эм байсан аж. Тиймээс хууль хяналтын байгууллагаас тус эрүүлжүүлэх байранд зөрчлийн хэрэг нээн шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

varane 2019-03-23 150.129.142.192

Архи пивийг ядаж нэг сар хориод үзээчээ Хүрэлсүхээ.Азийн чоно гэдэг архийг хориход мөн ч сайхан байсандаа.

Avatar

Зочин 2019-03-23 202.9.43.19

Энэ яах вэ. Жижиг асуудал. Харин энэ нийгмийг эрүүлжүүлэх их ажил цаана чинь ундарч байхад…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж