Эрүүлжүүлэх, саатуулах байрнаас зөрчил илрэв

Хуучирсан мэдээ: 2019.03.23-нд нийтлэгдсэн

Эрүүлжүүлэх, саатуулах байрнаас зөрчил илрэв

Эрүүлжүүлэх, саатуулах байрнаас зөрчил илрэв

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байрнаас зөрчил илэрчээ. Тус газарт дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор болон НМХГ-ын дэд даргын хамтран баталсан удирдамжийн дагуу шалгалт явуулахад , Эмч мэргэжилтний ёс зүйн дүрмийг баримтлан ажилладаггүй, эүүлжүүлэх байрны орчинд өдөр тутмын халдваргүйтгэл хангалтгүй, байрлаж байгаа байр, ариун цэврийн өрөө, бие засах газрын цэвэрлэгээний хэрэгсэл хүрэлцээгүй зэрэг зөрчил илэрчээ.

Мөн сэтгэцэд нөлөөт эмийг энгийн эмтэй цуг хадгалж байсан болон хугацаа нь дууссан эм байсан аж. Тиймээс хууль хяналтын байгууллагаас тус эрүүлжүүлэх байранд зөрчлийн хэрэг нээн шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж