З.Энхболд Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагын ажил хүлээлцэх арга хэмжээнд оролцов

Хуучирсан мэдээ: 2019.03.23-нд нийтлэгдсэн

З.Энхболд Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагын ажил хүлээлцэх арга хэмжээнд оролцов

З.Энхболд Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагын ажил хүлээлцэх арга хэмжээнд оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр А.Ганбатыг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилох зарлиг гаргасанбилээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсантай холбогдуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагын ажил хүлээлцэх ёслолын арга хэмжээнд оролцов.

Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Зэвсэгт хүчний жанжин штабын бие бүрэлдэхүүнд хандан үүрэгт ажилдаа орж буй А.Ганбатыг Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчинд алба хаасан туршлага, мэдлэг, мэргэшсэн байдал зэргийг харгалзан Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилсон талаар танилцууллаа.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “…А.Ганбат нь 1969-1979 онд Улаанбаатар хотын 2 дугаар 10 жилийн дунд сургууль, 1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн сургуулийг Газрын артиллерийн командын, 1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.Ф.Фрунзын нэрэмжит Цэргийн академийг команд штаб, оператив-тактикийн, 1998-2000 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийг команд штаб,  оператив-стратеги мэргэжлээр тус тус төгссөн боловсролын доктор зэрэгтэй.

1983 онд Монголын Ардын армийн 019 дүгээр ангийн сургуулийн салааны захирагчаас ажлын гараагаа эхэлсэн бөгөөд Зэвсэгт хүчний жанжин штабын 1 дүгээр орлогч дарга, даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. Зэвсэгт хүчинд 31 жил ажилласан” зэрэг намтар, туршлагийг нь танилцуулж, ажлын амжилт хүслээ.

Эх сурвалж: www.President.mn 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж