Япон улсын Сайтама хотноо уран гулгалтын ДАШТ энэ амралтын өдрүүдэд өндөрлөнө. Өчигдөр /2019.03.23/ уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд ОХУ-ын тамирчин, Пёнчаны олимпийн аварга Алина Загитова алтан медаль хүртэж, дэлхийн аваргаар тодорлоо.
Харин мөнгөн медалийг Казахстан улсын тамирчин Элизабет Турсынбаева хүртлээ. Тэрбээр насанд хүрэгчдийн олон улсын тэмцээнд анх удаа нэг үзүүлбэрт дөрвөн удаа үсрэлттэй техникийг үзүүлж, олон нийтийг гайхшруулсан юм.
Хүрэл медалийг мөн ОХУ-ны тамирчин, дэлхийн хоёр удаагийн аварга Евгения Медведева хүртжээ.
ОХУ-ын хоёр тамирчин алт, хүрэл медальд хүртсэнд Ерөнхийлөгч Владимир Путин тамирчиддаа баяр хүргэсэн байна.
А.АНИР
Холбоотой мэдээ