Дархан аварга академи төгслөө

Хуучирсан мэдээ: 2015.04.24-нд нийтлэгдсэн

Дархан аварга академи төгслөө

Дархан аварга А.Сүхбат боловсролын зэргээ нэмж, шинэ диплом өвөртөлжээ. Тэрбээр Удирдлагын академийн Төрийн удирдлагын менежментийн ангид суралцан, амжилттай төгссөн байна. Аварга А.Сүхбатыг хоёр жилийн өмнө Ардчилсан намд элсэх үеэс түүнийг улс төрд хөл тавьж, Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар нарын аваргуудын адил их хуралд нэр дэвших бэлтгэлдээ гарлаа гэж бичиж, ярих болсон.

Мэргэжил, боловсролоо дээшлүүллээ гээд сонгуульд өрсөлдөх нь гэж хардах нь өрөөсгөл гэлээ ч намын гишүүн болж, хүссэн хүсээгүй улс төрийн амьдралд гар бие, сэтгэл санаагаараа нэгдэх болсон олны танил хүн төрийн удирдлагын сэдвээр номын дуу сонсох нь наад захын шаардлага ч биз ээ.

Б.МАРАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж