“Эко алтан заамар” компанийн ослын дүгнэлт гарчээ | News.MN

“Эко алтан заамар” компанийн ослын дүгнэлт гарчээ

“Эко алтан заамар” компанийн ослын дүгнэлт гарчээ

“Эко алтан заамар” компанийн ослын дүгнэлт гарчээ

“Эко алтан заамар” компанийн асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнөөдөр /2019.03.22/ мэдээлэл хийлээ. Тус газрынхан хэлэхдээ “Эко алтан заамар” компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн улсын байцаагчийн есөн заалттай дүгнэлт 2019 оны гуравдугаар сарын 18-ны өдөр гарсан. Уг дүгнэлтийг 2019 оны гуравдугаар сарын 19-ны өдөр Уул уурхайн сайдад хүргүүлж тус компанид арга хэмжээ авч ажиллах тухай албан бичиг өгсөн.

Дүгнэлтэд тус компани нь геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас томилогдсон улсын комисст уурхайгаа хүлээлгэж өгөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан. Мөн техник эдийн засгийн үндэслэлийг шинээр боловсруулаад уг үндэслэлийнхээ дагуу байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээг хийгээгүйгээр үйл ажиллагааг явуулсан. Техник эдийн засгийн үндэслэлд заагдсан зураг төслийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй, мөрдөгдөж байх параметрийн хэмжээг баримталж ажиллаагүй ийм зөрчлүүд байгаа. Тус уурхайд техник эдийн засгийн үндэслэл хийгдэхэд геологийн усны судалгаа хийгдсэн байдаг. Энэ судалгаагаар гүний ус 51 метрт уст үе илэрсэн. Энэ уст үеийн талаар техник эдийн засгийн үндэслэлд усыг хэрхэн зайлуулах уу уст үеэс гарч болзошгүй эрсдэлийг хэрхэн бууруулах талаар зураг төсөлд заагаагүй нь гулсалт, нуралт үүсэх гол шалтгаан болсон байдаг. Түүнчлэн аюулгүй ажиллагааны дүрмийг баримталж ажиллаагүй байна.

Бидний хийсэн эхний шалгалтаар эргэлтийн усан сангийн нуур доошоо нэвчсэн байх магадлалтай гэдэг анхны дүгнэлтийг гаргаж байсан. Үүнийг лабораторийн шинжилгээгээр уснаас дээж авсны хувьд дээд талын нуураас доошоо шүүрэлт ороогүй юм байна. Энэ бол гидергеологийн судалгаагаар гарсан шүүрлийн усны нөлөөлөл байсан юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн гэлээ.

Харин хөдөлмөрийн аюулгүй байдлаар хэд хэдэн заалт зөрчигджээ. Засгийн газраас аж ахуй нэгжийн дотоод журмыг баталсны дагуу ААН дотоод хяналтыг явуулж байх ёстой. Тус компанид хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль зөрчигдсөн. Тухайлбал, ХАБ-ын ажилтнууд эрсдэлийн үнэлгээ хийгээд 2019 оны хоёрдугаар сарын 21-ны өдөр захиралдаа хүлээлгэн өгсөн байдаг. Үүнд ноцтой хоёр зөрчил илэрсэн. Нэгдүгээрт, ажлын байрны зааварчилгааг журам ёсоор хийхгүй байна гэдгийг эрсдэлийн үнэлгээгээр гаргаад ирсэн. Хоёрдугаарт, ХАБ-ын ажилчид гарах үр дагавар гэдэгт мөс хагарч уналтаас болж насосчид, ажилчид мөсөнд даруулах, техник хэрэгсэл эвдрэх аюултайг дурджээ. Хэрвээ уурхайн эзэд нь тухайн үед уншиж танилцаад тодорхой арга хэмжээ авсан бол ийм харамсалтай явдал гарахгүй байсан байх. Одоогоор энэ компанийн үйл ажиллагааг  тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Гэхдээ эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаж байгаа учраас  тэрний дараа арга хэмжээ авна” гэлээ.

Дашрамд, тус уурхайд осол гарсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Чамайг сайн мэдэх нэгэн намайг хажуугаараа хайгаарай 2019-03-22 103.26.194.173

ЭНЭ НӨГӨӨ АВСАНАА ӨГДӨГГҮЙ ХИЙЛГЭСЭН АЖЛЫНХАА ХӨЛСИЙГ ӨГДӨГГҮЙ БАЯН БАЗАРЫН УУРХАЙ ГЭСЭН ҮҮ МӨН БОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ ГЭХ СЭТГЭЛГҮЙ ХҮНДЭЭ БӨӨГӨӨР ХҮН ДАРАМТАЛЖ БАЙДАГ ЦАГААНДАА ГАРСАН НӨХӨРДӨӨ

Avatar

Зочин 2019-03-22 202.72.245.205

ЯАМАЙДАА ГАЗАР ХӨДЛӨӨД ГАДНЫ НӨЛӨӨГҮЙ НУХЖЭЭ ГЭЭГҮЙ НЬ МАНАНГИЙН ЭСРЭГ ТЭМЦЛИЙН БАС НЭГ ҮР ДҮН ИЛЭРЧ БАЙГАА НЬ ЮМ ДАА

Avatar

Зочин 2019-03-22 202.179.27.82

Бидний монголчуудын хэнэггүй, "юун сүртэй юм" гэсэн назгай хэнэггүй зан байдал ийм юманд хүргэж байгаа юм .. Мөнгө цагаан, нүд улаан_

Avatar

mergen 2019-03-22 59.153.85.119

ус шүүрүүлэх алба хэсэг гэж уурхайд уул нь байдаг даа.

Avatar

Зочин 2019-03-22 185.220.102.8

Тарвага өөрийн 100 хувь мэдлийн news.mn сайтад дуртай үедээ нэвтэрч өөрийн шүүмжилсэн коментуудыг устгаад, өөрөө өөртөө баахан лайк дараад ёстой нэг эргүүтэж банйна. “Айсан хүнд аргал хүртэл хөдөлнө” гэж. Энэ тоглоомын news.mn ядаж нэвтрэх пассаа өөрчилж энэ мэтийн тэнэглэлээ зогсоо!

Avatar

Zochin 2019-03-22 37.188.149.90

Gidergeologi bish gidrodeologi gedegsendee zuv bichij chadahgui muu l bna daa

Avatar

Зочин 2019-03-22 202.179.27.82

Гидрогеологи (англ. Hydrogeology) нь газрын доорхи усны үйл ажиллагааг судлахаас гадна тухайн усны найрлага хийгээд нөөц хэмжээг судалдаг шинжлэх ухаан юм. Харин тэр "гидроделоги" буюу "gidrodeologi" гэдэг үг, ойлголт огт байдаггүй. Мэдээнд зөв бичсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж