Оюутолгойд хийсэн шалгалтын тайланг ҮАБЗ-ийн гишүүдэд хүргүүллээ | News.MN

Оюутолгойд хийсэн шалгалтын тайланг ҮАБЗ-ийн гишүүдэд хүргүүллээ

Оюутолгойд хийсэн шалгалтын тайланг ҮАБЗ-ийн гишүүдэд хүргүүллээ

Оюутолгойд хийсэн шалгалтын тайланг ҮАБЗ-ийн гишүүдэд хүргүүллээ

УИХ-ын даргын захирамжаар Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг 2018.03-р сард байгуулж, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахлан ажилласан билээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын 12 гишүүн, төр, засгийн холбогдох байгууллагын ажилтнууд, улс төрийн дөрвөн нам, 10 гаруй төрийн бус байгууллага, эвсэл хөдөлгөөн болон салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид багтан ажилласан байна. УИХ-ын ажлын хэсгээс хийсэн хяналт шалгалтыг зөвхөн Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд бус Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (Дубайн гэрээ) зэрэг үндсэн баримт бичгүүдийг бүхэлд нь хамруулж хийсэн бөгөөд таван дэд ажлын хэсэг байгуулж ажиллажээ.

АЖЛЫН ХЭСЭГ САНАЛ ДҮГНЭЛТЭЭ:

  1. Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (Дубайн гэрээ) нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн эсэх, эдгээр гэрээ болон холбогдох бусад гэрээний зүйл, заалтууд хоорондоо уялдаж байгаа эсэх;
  2. Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулалтын өөрчлөлтүүд, өөрчлөгдөх болсон үндэслэл, шалтгаан, өөрчлөгдсөнөөр Монгол Улсад үүсэх өр төлбөр, үр өгөөж;
  3. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (Дубайн гэрээ)-ний дагуу гэрээнд орсон нэмэлт өөрчлөлт, үүнээс шалтгаалан Монгол Улсад оногдох ногдол ашиг, эзэмших хувь хэмжээнд үзүүлж буй сөрөг нөлөөлөл;
  4. Төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын зарцуулалт, санхүүжилт авахаар Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээгээр Монгол Улсын шууд болон шууд бусаар хүлээх хариуцлага, эерэг, сөрөг талууд;
  5. Төслийн Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй бодит нөлөөлөл;
  6. “Оюу Толгой” ХХК-иас Монгол Улсад төлсөн нийт татварын хэмжээ, төлбөр, хураамжаар оруулсан мөнгөн орлого, зарлагын төлөвлөгөө, гүйцэтгэл;
  7. “Оюу Толгой” ХХК-д ажиллагсдын тоо, тэдгээрийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт ба хөдөлмөрийн харилцаа, туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн тоо, тэдний төлсөн нийгмийн даатгалын шимтгэл гэсэн үндсэн 7 чиглэлээр гаргасан байна.

Ажлын хэсэг тайлангаа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн буюу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлсэн байна.

Э.ЖОНОН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

АРД ТҮМЭН 2019-03-22 64.119.18.185

ТАРВАГА ЭЛБЭНХТОРЖ, БАЛАЙ САЙХАНБАЛАГ, ХАЛЗААДАЙ ГАНБОЛД, АРСАЙСАН х***а ЗОЛЖАРГАЛ, БААРТАГ БАЯР НАРЫГ ХУРДАН ШАЛГАЖ, ХИЙСЭН ХЭРЭГТ НЬ ТОХИРСОН ШИЙТГЭЛИЙГ НЬ ӨГӨӨЧ. ХАЛЗАН

Avatar

Zoloo 2019-03-22 66.181.188.211

7. Deer ikh asuudal bii shu

Avatar

Зочин 2019-03-22 202.9.44.180

За ямартай ч Оюу-толгойг шалгах ажлын хэсэг дүгнэлтээ ҮАБЗ ийг гишүүдэд хүргүүлж,цаашид энэ байдлаараа явж болохгүй учраас гэрээг өөрчилж,шинэчлэн хийх нь Монгол улсын үндэсний эрх ашигт нийцнэ ! Дубайн гэрээг УИХ аар баталсан шиг юм болох вьй дээ ! УИХ д Рио-Тинто хамгаалдаг хаацайлдаг бүхэл бүтэн лобби бүлэг ажилладаг гэж бгаа шүү дээ !!!!!

Avatar

1 2019-03-22 185.220.102.8

Тарвага өөрийн 100 хувь мэдлийн news.mn сайтад дуртай үедээ нэвтэрч өөрийн шүүмжилсэн коментуудыг устгаад, өөрөө өөртөө баахан лайк дараад ёстой нэг эргүүтэж банйна. “Айсан хүнд аргал хүртэл хөдөлнө” гэж. Энэ тоглоомын news.mn ядаж нэвтрэх пассаа өөрчилж энэ мэтийн тэнэглэлээ зогсоо!

Avatar

Зочин 2019-03-22 185.220.102.8

Тарвага өөрийн 100 хувь мэдлийн news.mn сайтад дуртай үедээ нэвтэрч өөрийн шүүмжилсэн коментуудыг устгаад, өөрөө өөртөө баахан лайк дараад ёстой нэг эргүүтэж банйна. “Айсан хүнд аргал хүртэл хөдөлнө” гэж. Энэ тоглоомын news.mn ядаж нэвтрэх пассаа өөрчилж энэ мэтийн тэнэглэлээ зогсоо!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж