Татварын байцаагч орон байр битүүмжлэхийг эсэргүүцэж байна гэв

Хуучирсан мэдээ: 2019.03.22-нд нийтлэгдсэн

Татварын байцаагч орон байр битүүмжлэхийг эсэргүүцэж байна гэв

Татварын байцаагч орон байр битүүмжлэхийг эсэргүүцэж байна гэв

МҮХАҮТ-аас өнөөдөр /2019.03.22/ УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж байгаа Татварын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Тус холбооны ерөнхийлөгч О.Амартүвшин “МҮХАҮТ-аас өмнө нь Татварын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг зохион байгуулаад саналаа ажлын хэсэгт хүргүүлсэн юм. Хүргүүлсэн саналуудаас дэмжигдээгүй нь өнөөдөр асуудал дагуулж байна. Татварын шинэ хуулиар татварын байцаагчийн торгох эрхийг нэмэгдүүлснээр ашиг сонирхлын зөрчил үүсгэхээр байна. Тухайлбал, суутган  татвар аваагүй, тайлагнаагүй бол татвар төлөөгүй дүнгийн 50 хувиар торгоно гэж заажээ. Торгуулийн дүн нь өөрөө 50-100 хувь гэдэг өндөр дарамт болно.

Татвар төлөх орлогоо дарагдуулсан гэж үзвэл торгуулийн хэмжээ 100 хувь хүртэл гэж байгаа. Торгуулийн хэмжээ өсөх хэрээр авлига, ашиг сонирхол үүснэ. Далд эдийн засаг буюу нууц асуудлыг даамжруулна. Татварын өр барагдуулах албадан арга хэмжээ авах, битүүмжлэх харилцааг чангаруулсан. Ингэхдээ татварын байцаагч өөрийн үзэмжээр, шүүхийн шийдвэргүйгээр орон байр, автомашиныг битүүмжлэх эрсдэлтэй заалт орсон. Хөдлөх хөрөнгө дээр эзэмших эрхийг татварын байцаагч эдэлнэ. Дуудлага худалдаанд оруулбал үнийг татварын байцаагч тогтоохоор байгаа. Энэ бол ноцтой заалт. Татварын өр нь 20 сая бол хилээр гарах эрхийг хязгаарлана гэж байгаа. Энэ заалт гадаадын иргэнд хамаатай гэж тайлбарлаж байгаа ч хөрөнгө оруулагчдаа ингэж ялгаварлах хэрэггүй.  Ямар нэг асуудал үүсвэл шүүхийн байгууллагаар дамжуулж шийдэх ёстой. Татварын маргаан таслах зөвлөл дээр оролцоог тэнцүү байлгах ёстой, тэгж байж эрүүл шийдвэр гарна гэж үзэж байна. Татварын тухай хуулийн төслийг ээлжит бус чуулганаар бус хаврын чуулганаар хэлэлцэн энэ мэт алдааг засаж хуулийг батлахыг хүсэж байна” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж