Ким Жон Уны шадар туслах Москвад айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2019.03.22-нд нийтлэгдсэн

Ким Жон Уны шадар туслах Москвад айлчилж байна

Ким Жон Уны шадар туслах Москвад айлчилж байна

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны шадар туслах гэгддэг Ким Чан Сон Москвад айлчилж буй талаар олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд өнөөдөр /2019.03.22/ мэдээллээ. Түүний Москвад айлчилж буй шалтгаан нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын анхны уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хэлэлцэх хэмээн ажиглагчид дүгнэж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр тэрбээр мягмар гаригт Москвад очсон гэв.

Ким Чан Сон нь өмнө нь Сингапур болон Вьетнамд АНУ-ын Ерөнхийлөгчтэй хийсэн Ким Жон Уны уулзалтын бэлтгэл ажлыг хянахаар өөрийн биеэр дээрх улсуудад очин ажиллаж байсан юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ким Жон Уныг эх орондоо айлчлахыг урьсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай Москвад уулзахдаа мөн энэ уулзалтын талаар ярилцсан байж магадгүй гэж олон улс үзэж байна.

Эх сурвалж:NHK

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж