Симон Боливарын булшийг нээв

Хуучирсан мэдээ: 2010.07.18-нд нийтлэгдсэн

Симон Боливарын булшийг нээв

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес, Латин Америкийн тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөний баатар Симон Боливарын шарилыг нээхэд байлцлаа. Баатрын  цогцсын үлдэгдлийг судлан түүний үхлийн шалтгааныг  тогтоохоор болсон байна.
Симон Боливарын булшийг нээсэн тухайгаа Чавес өөрийн Twitter дэх бичил блогтоо мэдээлжээ. Шинжээчид ДНК-ийн шинжилгээний дээжийг цогцсын үлдэгдлээс авсан ба толгой, ясны томографыг хийсэн гэж Чавес өгүүлсэн байна.
Өмнө нь тэр Боливарыг хуйвалдааны явцад алагдсан гээд булшийг задлан судална гэж мэдэгдэж байсан юм. Уламжлалт хувилбараар Венесуэлийн үндэсний баатар 1830 онд сүрьеэ өвчний улмаас 47 насандаа нас баржээ.
Боливарын шарилын үлдэгдэл дээр 50 шинжээч  ажиллаж байгаа хэмээн Венесуэлийн ерөнхий прокурор Луиза Ортега Диаз (Luisa Ortega Diaz) мэдээлжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж