Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-ын даргаар хошууч генерал А.Ганбатыг томилох саналаа Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр хүргүүлсний дагуу өнөөдөр Улсын Их Хурлын холбогдох байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар тус саналыг хэлэлцэн, дэмжсэн. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ЗЖХШ-ын даргаар А.Ганбатыг томилох зарлигийг дөнгөж сая гаргасан байна.
Энэхүү зарлигт, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10 дахь заалтыг тус тус үндэслэн Аюушийн Ганбатыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын албан тушаалд томилсугай” гэжээ.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ