Фото: Монголын гэрэл зургийн сурвалжлагчдын үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.03.22-нд нийтлэгдсэн

Фото: Монголын гэрэл зургийн сурвалжлагчдын үзэсгэлэн нээгдлээ

Фото: Монголын гэрэл зургийн сурвалжлагчдын үзэсгэлэн нээгдлээ

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчидтай хамтран “Mongolian press photo- 2019” гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 22-ноос 24-ны өдрүүдэд Монголын уран зургийн галерейд толилуулж байна. Фото сэтгүүлчдийн энэхүү үзэсгэлэнг цаашид уламжлал болгон зохиох бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд 25 гэрэл зурагчны 170 гаруй бүтээлийг олон нийтэд дэлгэж буй юм. Тухайлбал, СГЗ "Монголын үнэн" сонины гэрэл зургийн сурвалжлагч Н.Бөхдамбий, Зууны мэдээ сонины гэрэл зургийн сурвалжлагч Д.Цэрэннадмид тэргүүтэй ахмад гэрэл зурагчид оролцож байна.

Тус үзэсгэлэнд 2017-2019 онд өрнөсөн үйл явдлын гэрэл зургуудаас сорчлон оролцуулжээ. Мөн энэ жил Монгол Улсад гэрэл зургийн салбар үүсч хөгжсөний 84 жилийн ой тохиож буй ажээ. Ийнхүү өнгөрсөн хугацаанд нийгмийн бүхий л салбарт гэрэл зурагчдын үүрэг оролцоо өсөн нэмэгдсэнийг энэхүү үзэсгэлэнгээс харж болох юм. Өдгөө гэрэл зургийн ганцхан кадр тухайн үйл явдлын бодит байдлыг ямар нэгэн нэмэлт хачиргүйгээр нотлон дэлгэж чаддаг. Тиймдээ ч энэ салбарынхан цаг нартай уралдаж, үйл явдлыг цаг алдалгүй авч үлдэхийг эрмэлздэг юм.

ХЭВЛЭЛИЙН ЗУРАГЧИД ЦАГ НАРГҮЙ АЖИЛЛАЖ ҮЙЛ ЯВДЛЫГ БОДИТОЙ ХҮРГЭДЭГ

MPA.mn сайтын зурагчин Б.Бямба-Очир “Энэхүү үзэсгэлэнгийн гол онцлог нь хэвлэл мэдээллийн салбарт  фото сурвалжлагчид маань өнөөдөр хамтарч,  уран бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэнг олон улсын жишигт хүргэх зорилгоор хоёр дах удаагаа явуулж байна. Миний хувьд “Өнөөдөр” сониноос гэрэл зургийн гараагаа эхлээд 13 жил болж байгаа. Энэ салбарын гэрэл зурагчдын хувьд тухайн үйл явдлыг бодит үнэнээр буюу фото зургаар баримтжуулдаг онцлогтой юм” гэж ярилаа.

“Гамма” фото агентлагийн захирал С.Цацралт “Өнөөдрийн үзэсгэлэн их гоё болж байна. Минийхээр бол хэвлэлийн гэрэл зурагчид бүгдээрээ өөр өөрсдийн авсан өнцгөө нийлүүлээд тухайн сэдвийнхээ гүнзгий утгыг гаргасан байгаа нь надад таалагдлаа. Дэглэлт нь сэтгүүлийн хуудсыг дэглээд тавьчихсан юм шиг гоё харагдаж байна. Хэвлэлийн гэрэл зурагчдын гол онцлог нь өдөр тутмын амьдралд орж явдаг. Хоёрдугаарт, болж буй үйл явдлын гол чухал агшнуудыг олж авч, богино хугацаанд түргэн шуурхай ажиллаж тухайн үйл явдлын мөн чанарыг гаргадаг давуу талтай” гэв.

News агентлагийн зурагчин Н.Батмөнх “Өнөөдрийн үйл явдлын тухайд хэвлэлийн салбарт ажиллаж буй фото сурвалжлагчдын дагнан гаргаж буй үзэсгэлэн юм. Энэхүү үзэсгэлэн 2015 онд түр завсарласан. Харин энэ жилээс эхлэн жил бүр уламжлал болгон зохиохоор ажиллаж байна. Миний хувьд энэхүү үзэсгэлэнд анх удаа оролцож байгаа. Хэвлэлийн гэрэл зурагчид болж буй үйл явдлын халуун цэгээс бодит байдлыг ард иргэдэд хүргэдэг онцлогтой. Бид  тухайн үйл явдалдаа тааруулж зургийнхаа өгүүлэмжийг бодолцон чухал агшныг алдахгүй авахыг хичээдэг” гэлээ.

“Монцаме” агентлагийн зурагчин Б.Чадраабал “World photo press” гэх дэлхийн хэмжээний олон улсын үзэсгэлэн байдаг. Тэр үзэсгэлэнгийн монгол хувилбар гэх юм уу даа. Энэ үзэсгэлэнд хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг 25 фото сурвалжлагчдын 170 гаруй уран бүтээлийг оролцуулсан. Хэвлэл мэдээллийн гэрэл зурагчид цаг наргүй ажиллаж үйл явдлын халуун цэг дээр байх шаардлагатай байдаг. Биднээс бүх төрлийн жанрын зураг авах чадвар шаардагддаг. Нэг үгээр маш их мэдрэмж шаардсан мэргэжил юм. Монголд хэвлэл мэдээллийн салбарт ойролцоогоор 100 гаруй гэрэл зурагчид ажилладаг. Манай үзэсгэлэнд 25 гэрэл зурагчдын харилцан адилгүй уран бүтээл дэлгэгдэж байна” гэж ярилаа.

ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ БУЙ ГЭРЭЛ ЗУРГИЙН СУРВАЛЖЛАГЧ, УРАН БҮТЭЭЛЧИД:

  1. Н.Бөхдамбий – “Үнэн” сонин /МУСГЗ/
  2. Д.Цэрэннадмид – “Зууны мэдээ” сонин
  3. Б.Чадраабал – www.montsame.mn “Үндэсний мэдээллийн монцамэ агентлаг Baramsai Chadraabal
  4. Т.Чимгээ – www.montsame.mn “Үндэсний мэдээллийн монцамэ агентлаг Chimgee Chimgee
  5. Н.Батбаяр – www.montsame.mn“Үндэсний мэдээллийн монцамэ агентлаг Batbayar Nadmid
  6. Э.Харцага – “Өнөөдөр” сонин Khartsaga Hawk
  7. Г.Аргуужин – “Өнөөдөр” сонин Arguujin Gankhuu
  8. Ц.Мягмарсүрэн – “Өдрийн сонин” Ц. Мягмарсүрэн
  9. Б.Хасуй – “Засгийн газрын мэдээ” сонин Хасуй
  10. С.Батсайхан – “Засгийн газрын мэдээ” сонин Сосорбарам Бадаг
  11. Н.Батмөнх – www.news.mn Н. Батмөнх
  12. Д.Жавхлантөгс – www.gogo.mn Javhlantugs Daramjav
  13. Б.Баярбаатар – www.zindaa.mn Bayarbaatar Tsedenbal
  14. Б.Бямба-Очир – www.mpa.mn Byambaa Byamba-Ochir
  15. Г.Өнөболд – www.mpa.mn Ганболдын Өнөболд
  16. Б.Гэрэлчулуун – www.inet.mn Clare Gerlee
  17. Г.Базаррагчаа – www.medee.mn Г. Базараа
  18. Э.Ганзориг – www.itoim.mn Э. Ганзориг
  19. Э.Энхбат – www.news.mn Энхсайханы Энхбат
  20. Б.Уугансүх – www.newspress.mn Уугаа Фото
  21. А.Чимэдцэрэн – “Үндэсний шуудан” сонин А. Чимэдцэрэн
  22. Г.Эрдэнэтуяа – УИХ-ын ХМОНХХэлтэс Erdenetuya Gurrinchen
  23. Ш.Отгонжаргал – Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар Sh Otgoo
  24. Г.Ган-Өлзий – Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс Zuragchin Gan-Ulzii
  25. М.Нямсайхан – нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс Nyamsaikhan Majigsuren

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж