Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.04.24-нд нийтлэгдсэн

Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.

Уг хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан өргөн мэдүүлсэн юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Өмнө нь УИХ-аар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байхад дагалдаж 16 хууль өргөн мэдүүлэгдсэн. Одоогийн төслийг харахаар дагалдсан төслүүд нь зургаа байна, үлдсэн 10 хуулийн төсөл хаачив. Гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг эмэгтэйчүүдийн хувьд шүүхэд хандъя гэхэд тэмдэгтийн хураамж болгож 70200 төгрөг төлөх болдог. Энэ бүхнийг зохицуулах шаардлага байгаа. Гэтэл энэ талын асуудлыг зохицуулсан дагалдах төслүүд алга” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаярын тайлбараар бол Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн төслүүдэд холбогдох өөрчлөлтүүд орсон тул давхардах шаардлага үүссэн байна.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж