Германы Мюнхений Парапсихологийн Институтээс 1982 онд гаргасан энэхүү ном Монголын Психотроникийн Хүрээлэнгээс эрхлэн орчуулж гаргасан зуу гаруй ном дотроос шинжлэх ухааны онолын үндэслэлд суурилж далдын үзэгдлийг тайлбарласан анхны ном ажээ.
Шинжлэх ухааны судалгаанд үндэслэж энэхүү сурах бичигт орон зай, эрчим, ухамсрыг тэлэх, хүрээлэн буй орчныг сэтгэлээрээ хүртэн хүлээн авах, хүний биеийн био хэмнэл хийгээд од гарагсын цаг, нөлөөг тооцоолон гаргах тухай, мөн ховс, телепати, бясалгал болон философийн чулуу зэргийн тухай өгүүлнэ. Тус ном нь онол практикийг хослуулсан цогц бүтээл төдийгүй хүн төрөлхтний олон зууны амьдралын туршлага шингэсэн ид шидээс парапсихологи хүртэл гоц үзэгдлүүдтэй холбоотой түүхийн онц сонирхолтой мэдээ баримтуудыг багтааснаараа энэ төрлийн бусад номуудаас онцлог болж чадсан байна.
Энэхүү номыг шинжлэх ухааны эрдэмтэд, нууцын ухаан, далд үзэгдлийг сонирхогч, судлаачид мөн өөрийгөө хөгжүүлэхийг эрмэлзэгч хэн бүхэн уншин сулахад тохиромжтой хэмээн үзэж байгаа гэнэ.
Далдын үзэгдэл, нууцын ухаан буюу Парапсихологийг анхлан сонирхогч, эсвэл гүнзгий түвшний судлаач, далдын чадвартай, чадваргүй бүх хүмүүс үүнийг сонирхон судлах боломжтой бөгөөд тэднийг өөрийгөө танин мэдэх, шинэ содон зүйлийг хүртэн хүлээн авах, цаашлаад өөрийн далд нуугдаж буй гоц чадваруудыг нээн илрүүлэх, хөгжүүлэх замыг зааж өгснөөрөө ихээхэн ач холбогдолтой юм.
Б.ЭНХ