“Bank of America” 3 тэрбумын ашиг олжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.18-нд нийтлэгдсэн

“Bank of America” 3 тэрбумын ашиг олжээ

АНУ-ын хамгийн том банкнуудын нэг “Bank of America” ашиг орлогынхоо тайланг гаргасан бөгөөд хоёрдугаар улирал Нью-Йорк хотод төвтэй тус банкны хувьд эрүүл байсан байна. Эдийн засагчид тус банкийг хоёрдугаар улиралд 2.3 тэрбум ам.долларын ашигтай ажиллах болно гэж тооцоолж байсан бол 3.1 тэрбумын ашиг олжээ. Гэхдээ энэ мэдээтэй холбоотойгоор хувьцааных нь үнэ өсөх биш харин 9 хувиар унасан байна. Үүний шалтгаан нь тус банкны үйл ажиллагаа явуулдаг гол салбарууд жилийн өмнөхөөс дор нөхцөл байдалтай байгаа юм. Тухайлбал Европт улс орнуудын засгийн газрууд их хэмжээний өрөнд орсон нь дэлхийн эдийн засагт нөлөөлж байгаа.

Түүнчлэн АНУ-ын компаниудын өсөлт төдийлөн өндөр биш байгаа бөгөөд санхүүгийн салбарт шинэ хууль тогтоомж хэрэгжүүлж эхлэх гэж байна. Орон байр, хаусны зээлийн эрэлт буурсан нь “Bank of America”-ын эрхэлдэг моргейжийн бизнесийг алдагдал ихтэй болгож байна. “Ирээдүй тодорхой биш байгаа тул компаниуд тэлэх тал дээр хянуур байна” гэж тус банкны гүйцэтгэх захирал Брайан Мойнихан ярьж байна. Ирэх долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Обамагийн гарын үсэг зурах санхүүгийн зохицуулалтын шинэ хууль үйл ажиллагааны хүрээг нь тодорхой хэмжээгээр хумих болно.


Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж