Завхан аймгийн төв усанд автах нь

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Завхан аймгийн төв усанд автах нь

Өвөлжилт хүндэрсэн аймгууд 80 см-ээс нэг метр хүртэл цастай байна. Завхан аймгийн Улиастай сум усанд автах аюул тулжээ.Тус аймгийн төв 60-80 см цастай байгаа бөгөөд ойрд цаг агаар дулааран, цас хайлж төвийн ойролцоох гэр хорооллын айлууд усанд автаад байна. Аймгийн Онцгой байдлын хэлтсээс яаралтай арга хэмжээ авч Завхан голыг өрөмдөж цооног гаргасан гэнэ. Шар усны үер болох аюултай байгаа учир иргэд шуудуу ухаж, үерээс сэрэмжлэх арга хэмжээ авч байгаа аж. Завхан аймагт ойрын өдрүүдэд өдөртөө -6-10 хэм хүйтэн байх төлөвтэй байна.
Х.Хангал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж