Хойд Солонгос төлөөлөгчийн газраас ажилтнуудаа эргүүлэн татлаа

Хуучирсан мэдээ: 2019.03.22-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос төлөөлөгчийн газраас ажилтнуудаа эргүүлэн татлаа

Хойд Солонгос төлөөлөгчийн газраас ажилтнуудаа эргүүлэн татлаа

Хойд Солонгос улс өнгөрсөн жилийн есдүгээр сард Өмнөдтэй харилцаагаа бэхжүүлэхийн тулд нээсэн Хоёр Солонгосын хамтын ажиллагааны төлөөлөгчийн газраас ажилтнуудаа өнөөдөр /2019.03.22/ эргэн татлаа. Энэхүү шийдвэрийг Хойд Солонгосын талаас өнөөдөр өглөөний хамтарсан хурал дээр гэнэт танилцуулсан бөгөөд ажилтнуудаа орой гэхэд нутаг буцахыг тушаасан байна.

Ажилтнуудаа түр хугацаагаар эргүүлэн татаж байгаа юу эсвэл бүр мөсөн татаж байгаа юу гэдгийг одоогоор тодорхой мэдэх боломжгүй байгаа ч энэ шийдвэрт харамсч байгаагаа Өмнөд  Солонгос улсыг нэгтгэх яамнаас илэрхийлжээ. Мөн гэнэтийн мэдэгдлийн дараагаар Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдахаар болсон байна.

Хойд Солонгосын тал “дээрээс ийм шийдвэр ирсэн” гэдгээс өөр тайлбар өгөөгүй ажээ. Энэхүү байгууллага нь хоёр улсын хилийн дагуу Хойд Солонгосын талын зэвсэгжүүлсэн бүсэд байрладаг бөгөөд Солонгосын дайнаас хойшхи Өмнөд болон Хойд Солонгосын албан тушаалтнууд чөлөөтэй уулзаж, яриа хэлэлцээ хийх боломжтой цорын ганц газар байсан юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард болсон хоёр улсын удирдагчдын анхны дээд хэмжээний уулзалтын үр дүнд уг байгууллага бий болсон.

Вьетнамын нийслэл Ханой хотод өнгөрсөн сард болсон Хойд Солонгосын удирдагч Ким Жон, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт үр дүнд хүрэлгүй бүтэлгүйтэж, үүний дараагаас Хойд Солонгос цөмийн реакторуудаа идэвхжүүллээ, НҮБ-ын хоригийг зөрчлөө гэх мэдээлэл хөврөх болсон. Мөн Хойд Солонгосын Гадаад хэргийн дэд сайд АНУ-ыг “алтан боломж”-ийг алдлаа хэмээн буруушаасан мэдэгдэл хийсэн.

Уулзалт зөвшилцөлд хүрээгүй талаар АНУ болон Хойд Солонгосын зүгээс  өөр өөр байр суурь илэрхийлсэн. Хойд Солонгос бүх хоригуудаа цуцлуулахыг хүссэн, гэхдээ АНУ үүнийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн бол Хойд Солонгосын тал “Бид бүх хоригийг нэг дор цуцлахыг шаардаагүй. Гол хоригуудыг хэсэгчлэн цуцлахыг хүссэн, хариуд нь цөмийн реакторуудаа бүгдийг нь устгана гэсэн санал тавьсан. АНУ яагаад ташаа мэдээлэл өгч байгааг ойлгохгүй байна” гэсэн хариу мэдэгдэл гаргасан юм.

Эх сурвалж:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж