АН-ын "гээгдэгсэд" ард түмнээс тусламж хүслээ

Хуучирсан мэдээ: 2019.03.22-нд нийтлэгдсэн

АН-ын "гээгдэгсэд" ард түмнээс тусламж хүслээ

АН-ын "гээгдэгсэд" ард түмнээс тусламж хүслээ

Гуравхан сая хүн амтай монголд удахгүй 32 дахь улс төрийн нам шинээр мэндэлнэ. Тус намыг АН-аас “гээгдсэн” хоёр гишүүн болох Л.Болд, Ж.Батзандан нар байгуулж буй. Тэд намынхаа нэрийг одоогоор зарлаагүй байгаа бөгөөд ард түмнээсээ санал авах гэнэ. Одоогоор  гээгдэгсдийн байгуулах намд 5000 хүн гарын үсэг зурж, хүсэлтээ илгээснээр албажих юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Сүхбатын ах А.Батсүх, дуучин У.Далантай, “Троллейбус” компанийн захирал н.Жаргалсайхан нар элсэхээ мэдэгдсэн аж. Шинэ байгуулах намынхаа даргаар Л.Болдыг томилох сурагтай.

Ямартай ч "поп" гишүүд гэж нэрлэгдэх болсон АН-ын  "гээгдэгсэд"-ийг  5000 хүн дэмжих үү гэдэг нь бас л хол тоо. Өнөөг хүртэл  АН-аар овоглож, АН-аас улстөрд сонгогдсон тэд шинэ намынхаа нэр хүндийг хэр авч явахыг цаг хугацаа харуулах биз  ээ. Одоогийнх шигээ ул суурьгүй, хөнгөн, сэтгэлийн хөөрөлтэй байвал тэдний  намд тогтох гишүүн олдохгүй нь тодорхой.

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж