Этно хит төрөлд уртын дуучин МУГЖ С.Цогтсайхан гран при шагнал хүртжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.22-нд нийтлэгдсэн

Этно хит төрөлд уртын дуучин МУГЖ С.Цогтсайхан гран при шагнал хүртжээ

Саудын Арабын нийслэл Рияд хотноо 2019 оны гуравдугаар сарын 09-19-ны өдрүүдэд зохиогдсон Дэлхийн нүүдэлчдийн “WORLD FOLK VISION”  ардын урлагийн наадамд дэлхийн 100 гаруй орны төлөөлөгчид оролцсон бөгөөд Монгол улсаа төлөөлөн Үндэсний Урлагийн Их Театрын дуучин, МУГЖ С.Цогтсайхан, хөөмийч В.Батзориг, “Монгол костюмс”, Урлах эрдэм дээд сургуулийн хамт олон, үндэсний бөхийн баг тамирчид оролцон авъяас билэг, хүч чадал, ур ухаанаа сорьсон байна.

Энэхүү ардын урлагийн наадмын төгсгөлийн шатанд найман төрлөөр шилдэгийг тодруулсан бөгөөд "ETHNO-HIT", “ETHNO-FASHION" гэсэн 2 номинациар Монгол улс Гран При шагналын эзэн болж чадсан гайхам амжилтыг дэлхий дахинаа үзүүллээ.

Энэхүү Гран При шагналын эзэд Этно хит төрөлд Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын уртын дуучин, СУИС-ийн багш МУГЖ С.Цогтсайхан хүртэж, ардын урлаг, үндэсний хувцсаа олон улсад сурталчилж, дахин давтагдашгүй аялгуут сайхан уртын дуугаа өргөн Монгол улсынхаа нэрийг дэлхийн тавцанд дуурсгалаа. “ETHNO-FASHION" номинациар Б.Сувд захиралтай “Монгол костюмс”-ын хамт олон өөрсдийн урласан гайхамшигт үндэсний хувцсаа дэлхийд дэлгэн үзүүлж, тэдний сонирхлыг татаж, Гран При шагналыг хүртжээ.

Мөн спортын төрөлд бөхчүүд маань алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, бүх төрлийн барилдааны аваргуудын дунд зохиогдсон 10,000$ төлөөх шилдэг бөхчүүдийн барилдаанд Монголын улсын начин Анар түрүүлж, улсын начин Серик үзүүрлэсэн амжилт үзүүллээ. Тоглолтын найруулагчаар Б.Баяр ажиллаж, Монголын багийнхан Монгол улс үндэсний гайхамшигт өв соёлтой орон болохоо олон улсад нэр хүндтэйгээр таниуллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж