Засаг даргын зөвлөлийн хурал боллоо | News.MN

Засаг даргын зөвлөлийн хурал боллоо

Засаг даргын зөвлөлийн хурал боллоо

Засаг даргын зөвлөлийн хурал боллоо

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт зохион байгуулах ажлын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.

Монгол Улсын Шадар сайд, нийслэлийн Засаг дарга нарын 2019 онд хамтран ажиллах гэрээнд тусгасны дагуу Улаанбаатар хотод анх удаа ирэх 4 дүгээр сарын 24-26нд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт зохион байгуулахаар болсон. Ажлыг зохион байгуулах хүрээнд 14 ажлын хэсэг байгуулан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд, ажилтнуудад сургалт зохион байгуулж 5000 орчим албан хаагчид хамрагдаж, гамшгийн эрсдэлийн талаар мэдлэг мэдээлэл олгожээ.

Гамшгийн эрсдэлийн сургалтын үеэр газар хөдлөлтийн гамшиг ослын байдалд цагийн байдал өгөгдөнө, яаралтай цуглар дохиогоор нутгийн захиргааны байгууллагууд цуглах, дадлага сургалт гэсэн 3 үе шаттай зохион байгуулагдана.  Гамшгаас хамгаалах сургуулилтыг газар хөдлөлтийн аюул занал, цагийн нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулна. Уг сургалтын гол зорилго бол иргэдийн болзошгүй аюул занал, тэр тусмаа газар хөдлөлтийн аюулаас хамгаалах, хохирол багатай даван туулах талаар мэдлэг олгох юм. Мөн нүүн шилжих дадлага сургуулилт хийнэ. Аливаа гамшиг, газар хөдлөлтийн чичиргээ болсны дараа барилга байгууламж, орон сууцны барилгаас ард иргэдийг аюулгүй цэг талбайд шилжин байрлах тухай зөвлөмжийг хүргүүлж энэ хүрээнд Улаанбаатар хотын орон сууцны бүх барилга, аж ахуй нэгж, барилга байгууламжид байгаа бүх иргэд нүүн шилжих дадлага сургуулилтад хамрагдана гэлээ.

Мөн өнөөдрийн зөвлөлийн хуралдаанаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам батлах тухай, Баянхошуу, Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн явцын талаар хэлэлцлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Цогоо 2019-03-22 202.9.42.59

Гамшгийн сургалт гэж татвар төлөгчдийн хөрөнгө мөнгийг идэж ууж үрдгээ боль

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж