МАН мандуулж байна | News.MN
МАН мандуулж байна

МАН засаг барина, хууль тогтооно гэж мандуулж байна. УИХ-ын ээлжит бус чуулганаар Татварын тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд өчигдөр хэдүүлэхнээ сууж анхны хэлэлцүүлгийг нь хийсэн.

Уг хуулийн төсөлд “но”-той ноцтой заалтууд олон байгаа тухай шүүмжлэл хэдэнтээ сонсогдсон ч өртэй нэгнийг хилээр гарахыг нь хориглох хүртэл попорно чинээ санаагүй л болов уу. Гэтэл уг төсөлд 20 сая төгрөгөөс дээш татварын өртэй, өрөө төлөх хөрөнгөгүй бол хилээр гарахыг хориглоно хэмээн заасан аж. Уг заалтыг Монголд үйл ажиллагаа эрхэлдэг гадаадын хөрөнгө оруулагчид хамаарна" гэж тайлбарлаж буй юм байна. Ингэхдээ шүүхийн шийдвэргүйгээр татварын байцаагчийн дүгнэлтээр гадаад руу явах эрхийг нь хязгаарлах гэнэ. Энэ нь хөрөнгө оруулагчийг гадаад, дотоодоор нь ялгаварласан заалт болж, хөрөнгө оруулалтыг татахад сөрөг нөлөө үзүүлэх талтай гэж шүүмжилж байна.

Дээр нь татварын байцаагч нь татварын өрөө төлөөгүй хэний ч орон байр, агуулах савыг нь лацдах, унаа машинд нь үнэ тогтоож, дуудлага худалдаанд оруулах зэрэг эрх мэдэлтэй байхаар зааж өгчээ.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mgl 2019-03-22 202.9.42.20

jaahan emh tsegt togtooh geheer uhchih geed baih yum. ter chigeeree hulgaich bolohoor tegdeg baih.

Avatar

1206 2019-03-22 183.177.106.66

Хуулийнг агуулгыг гуйвуулж байна даа. Энэ нь зөвхөн гадаадын иргэд хамаарах зүйл ш дээ.

Avatar

ЗОЧИН 2019-03-22 202.131.233.190

ХИЛЭЭР ГАРАХЫГ ХОРИГЛОНО ГЭНЭЭ, ИНЭЭД ХҮРЧИХЛЭЭ,МАН МАНГАРТАНА,ЭРГҮҮТЭНЭ ГЭХЭД ДЭНДҮҮ МАНГАРТАНА ЭРГҮҮТЭНЭ ГЭЖ ЭНЭ, ТАТВАРЫН ӨРИЙГ БАРАГДУУЛАХ АРГА НЬ ЖУРАМ НЬ ШАЛ ӨӨР Ш ДЭЭ, ХҮНИЙ ДОТООД, ГАДААДАД ЗОРЧИХ ЭРХИЙГ ХАСНА ГЭНЭЭ, ҮХ-ИЙН НОЦТОЙ ЗӨРЧИЛ,МАН-ЫНХНИЙ ТОЛГОЙ АЖИЛЛАХГҮЙ, УХААН ҮНЭН ХҮРЭХГҮЙ ДУТАЖ БНА ДАА,ҮНЭН МАНГАРТАХ ЮМАА,

Avatar

ЗОЧИН 2019-03-22 64.119.21.195

Өр үүсгэчихээд төлөхгүй урт хугацаанд зугтаад байгаа нөхдүүдийг хуулийн хүрээнд шаталсан байдлаар зорчих эрхийг нь хасах хэрэгтэй ш дээ. Ямар нь хэдэн зуун сая доллар идчихээд гадаадын иргэншил аваад явж болдог юм .Ямар нь өргүй ч гэлээ өр тавих хэмжээний зээл авч болдоггүй юм. Монголын "АРДЧИЛАЛ " нэртэй Капиталист нийгэм сөнөтүгэй.

Avatar

ГЭРТЭЭ ЗУРАГТ Ч БАЙХГҮЙ 2019-03-22 49.0.212.192

ЧИ ТЭГВЭЛ ТЭР ПРОЛЕТАРИЙН БОЛЬШЕВИК ХУВЬСГАЛАА ХИЙ, ДАХИАД 100 САЯ ХҮНИЙГ АЛ

Avatar

Дарь 2019-03-22 202.126.89.6

Жирийн ардууд энд хамаагүй. Луйварчид чинь бас олсон орлогоосоо татвар төлдөггүй учраас энэ заалт орж байна гэж ойлгож байна. Одоогийн мөрдөж байгаа хууль бага оролготой улсаас авах татвар нь маш бага байгаа биздээ.

Avatar

Зочин 2019-03-22 202.72.245.205

МАНГАР МАНГАР ГЭЭД БАЙДАГ НЬ ҮНЭН Л ЮМ БАЙНА

Avatar

zochin 2019-03-22 64.119.20.62

zuw shuu dee , odoo gadaad dotood geltguy urtey bolonguutaa zugtdag tokhioldol baydag baykh shuu .

Avatar

Зочин 2019-03-22 202.179.27.116

Огцор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж