Хуучирсан мэдээ: 2019.03.22-нд нийтлэгдсэн

МАН мандуулж байна

МАН засаг барина, хууль тогтооно гэж мандуулж байна. УИХ-ын ээлжит бус чуулганаар Татварын тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд өчигдөр хэдүүлэхнээ сууж анхны хэлэлцүүлгийг нь хийсэн.

Уг хуулийн төсөлд “но”-той ноцтой заалтууд олон байгаа тухай шүүмжлэл хэдэнтээ сонсогдсон ч өртэй нэгнийг хилээр гарахыг нь хориглох хүртэл попорно чинээ санаагүй л болов уу. Гэтэл уг төсөлд 20 сая төгрөгөөс дээш татварын өртэй, өрөө төлөх хөрөнгөгүй бол хилээр гарахыг хориглоно хэмээн заасан аж. Уг заалтыг Монголд үйл ажиллагаа эрхэлдэг гадаадын хөрөнгө оруулагчид хамаарна" гэж тайлбарлаж буй юм байна. Ингэхдээ шүүхийн шийдвэргүйгээр татварын байцаагчийн дүгнэлтээр гадаад руу явах эрхийг нь хязгаарлах гэнэ. Энэ нь хөрөнгө оруулагчийг гадаад, дотоодоор нь ялгаварласан заалт болж, хөрөнгө оруулалтыг татахад сөрөг нөлөө үзүүлэх талтай гэж шүүмжилж байна.

Дээр нь татварын байцаагч нь татварын өрөө төлөөгүй хэний ч орон байр, агуулах савыг нь лацдах, унаа машинд нь үнэ тогтоож, дуудлага худалдаанд оруулах зэрэг эрх мэдэлтэй байхаар зааж өгчээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж