Стив Жобс Дуурийн театрт "амилна" | News.MN

Стив Жобс Дуурийн театрт "амилна"

Стив Жобс Дуурийн театрт "амилна"

Стив Жобс Дуурийн театрт "амилна"

Алдарт “Apple” компанийг үндэслэгч, технологийн хувьсгалаар дэлхий ертөнцийг өөрчлөгч Стив Жобсын амьдрал, тэмцлийн замналаас сэдэвлэн бүтээсэн “Стив Жобс” оюун санааны моно драммын нээлтийн тоглолт энэ сарын 1,2-нд ДБЭТ-ын тайзнаа болно. Тойрон хүрээлэгч залуус нь “орчин цагийн сэтгэгч” хэмээн, нэрээр нь дуудахгүй цээрлэж, Чоно багш гэж хүндэлдэг түүхч, бичгийн хүн уг жүжгийн зохиолыг бичсэн. Найруулагч болон гол дүрийг бүтээж буй жүжигчний нэрийг нууцалж буй юм.

Стив Жобс 1976 оны дөрөвдүгээр сарын 1-нд “Apple” компаниа байгуулсан. Мөн энэ нь   дэлхий даяар хүмүүс бие биедээ ном өгдөг, бэлэглэдэг өдөр тул зохиолч Чоно багш жүжиг үзсэн хүмүүст “Aplle”-ийн домог Стив Жобсын тухай бичсэн номоо бэлэглэх ажээ. Тэрбээр “Хүмүүс Стив Жобсыг технологи гэж хардаг. Тэр бусдын адил уйлж, дуулж, хайрлаж, дурлаж, зарим үед араатан шиг аашилж байсан хүн л юм. Тэр өнөөдрийн дэлхий ертөнцийг бүтээсэн нь үнэн, бас гудамжнаас лааз түүж зараад хоол идэж явсан гуйлгачин явсан нь ч бас үнэн. Би түүнийг хүн талаас нь нээсэн” гэж ярьж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийд Жобсын тухай уран сайхны хоёр, баримтат нэг кино байдаг гэнэ.  Жүжиг тавьсан, тоглосон тухай мэдээлэл үгүй. Харин Монголд төрөх гэж байна. Үзэгчид тасалбараа ticket.mn-ээс авч болох ажээ.

Чоно багш “Цэнхэрлэн харагдах” хэмээх туульсан роман, “Мөнгө ярьж, харин төр сонсдог”, “Хүннүгийн тухай өгүүлэх нь”, “SOS: Chingis Khaan”, “Монгол Алтай соёл”, “Хөх Монгол танаа улих нь уу” зэрэг Монголын түүх, эрдэм, соёл, дэлхийн геополитикийн тухай өгүүлэл, асуудал дэвшүүлсэн 10 гаруй ном хэвлүүлж, уншигчдад хүргэсэн. “Будда” дуурийн, “Алунгоо” бүжгэн жүжгийн, “Галайхан” хөөмийн дуурилгын цомнол бичсэн. Түүний “Алунгоо” бүжгийн жүжгийг ОХУ-д тавьсан.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эби 2019-03-22 183.177.106.66

Дуурь бүжгийн эрдмийн теарт ийм жүжиг 4 сарын 1-2 нд байхгүй байх юм. Аль театрт тоглох юм бэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж