ЗГ: С.Зоригийн хэргийн талаар Ц.Нямдорж, Д.Гэрэл нар мэдээлэл өгчээ

Хуучирсан мэдээ: 2019.03.22-нд нийтлэгдсэн

ЗГ: С.Зоригийн хэргийн талаар Ц.Нямдорж, Д.Гэрэл нар мэдээлэл өгчээ

ЗГ: С.Зоригийн хэргийн талаар Ц.Нямдорж, Д.Гэрэл нар мэдээлэл өгчээ

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, С.Зориг агсны хэргийн материалтай холбоотой асуудлыг нууцын зэрэглэлтэй хэлэлцлээ. Тухайн үед хэрэг шалгах явцад яллагдагч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэсэн мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдэгдэж байсан юм. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн нууцын зэрэглэлтэй бичлэгийг Засгийн газрын гишүүдэд танилцуулах байжээ. Гэвч прокурор энэхүү бичлэгийг Засгийн газрын гишүүдэд үзүүлэхийг зөвшөөрөгүй гэсэн мэдээллийг өглөө. Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшингээс тодруулахад “С.Зоригийн хэрэгтэй холбоотой мэдээлэл сонслоо. Энэ ажиллагаа хэрхэн явагдсан, хууль ёсны дагуу байсан эсэх талаар л мэдээлэл солилцлоо. Ц.Нямдорж сайд болон Тагнуулын ерөнхий газрын дарга нар хуралдаанд мэдээлэл өгсөн. Ялангуяа яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзэх гэсэн боловч прокурорын зүгээс зөвшөөрөөгүй. Ер нь бол энэ бичлэгийг гишүүдэд болон олон нийтэд ил болгох ёстой. Энэ бичлэгийг ил болгох, үзэх ёстой гэж шийдвэр гаргасан" гэлээ.

Өөрөөр хэлбэл, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэрэг хүлээлгэхийн тулд эрүүдэн шүүсэн гэх нууц бичлэгийг Засгийн газар болон иргэдэд ил үзүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын гишүүд үзсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж