Хүүхдийн урлан бүтээх төвөөс 30 шилдэг бүтээл гардуулав | News.MN

Хүүхдийн урлан бүтээх төвөөс 30 шилдэг бүтээл гардуулав

Хүүхдийн урлан бүтээх төвөөс 30 шилдэг бүтээл гардуулав

Хүүхдийн урлан бүтээх төвөөс 30 шилдэг бүтээл гардуулав

ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын төвд Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн хамт олноос уран зургийн дугуйлангийн сурагчдын шилдэг бүтээлийн дээжээс өнөөдөр хүлээлгэн өглөө.

Монголын уламжлал ёс заншил, байгаль дэлхий, хүүхдийн инээд хөөр, баяр баяслыг илтгэсэн шилдэг бүтээлийн дээжсийг Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг, Давтан сургалт сэргээн заслын төвийн дарга, хошууч Ц.Уранчимэгт гардуулсан юм.

Энэ үеэр Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид бол эх орон, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажилладаг. Ийм хүнд хэрнээ хүндтэй албанд ажилладаг алба хаагчиддаа эрүүл мэндийн уламжлалт, сэргээн заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын төвд дугуйлангийнхаа сурагчдын шилдэг бүтээлийн дээжсээс гардуулж байгаадаа баяртай байна” гэлээ.

Давтан сургалт сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилалд амарч байгаа үйлчлүүлэгчдэд тав тухтай орчин нөхцлийг бүрдүүлэхэд  хувь нэмрээ оруулах 6-16 насны 30 хүүхдийн 30 бүтээл дэлгэгдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж